• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 18, 2024
Эдийн засаг

Гаднаас орж ирэх ₮1.8 их наядын 47%-ийг 6 том төсөл эзэлж байна

yld
М.Хулан
1 сарын 18, 2024
1 сарын 18, 2024

Энэ онд гадаадын зээл, тусламжаар 130 төсөл хэрэгжүүлэхэд ₮1.8 их наядыг, харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,050 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд ₮3.2 их наядыг тус тус зарцуулах нь ээ. 

Хаанаас, хэдээр, ямар төсөл?

Зээл, тусламжаар орж ирэх нийт санхүүжилтийн 68.5% буюу ₮1.2 их наяд нь тусламж хэлбэрээр олгогдох юм. Цаашлаад шинээр хэрэгжих төслийн санхүүжилт ₮434 тэрбум байх бол дийлэнх нь өмнө хэрэгжүүлж байсан буюу шилжих төслүүдэд зарцуулагдах нь. Лавшруулъя, 

  • Хамгийн их: Нийт зээл, тусламжийн хамгийн их буюу 52%-ийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр эзэлж байна. 
  • Хаашаа: Цаашлаад Улаанбаатар хотод 45 төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнд ₮855 тэрбумыг төсөвлөөд буй. 

Онцлох нь

Гадаадаас авч буй ₮1.8 их наядын 47%-ийг 6 том төсөл эзэлж байгаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн ДЦС-ыг ₮150 тэрбумаар, Газрын тос боловсруулах үйлдвэрийг ₮150 тэрбумаар, 10 аймгийн төвийн ДЦС-ыг ₮50 тэрбумаар, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж барих төслийг ₮80 тэрбумаар тус тус хэрэгжүүлэх аж. Түүнчлэн Америкийн санхүүжилтээр хэрэгжих ₮334 тэрбумын төсөвт 1 төсөл нь МСС-гийн II компакт гэрээ буюу Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл юм. Үргэлжлүүлэн ямар улстай хамтарч, ямар төсөл хэрэгжүүлэх вэ, гээд харвал, 

  • Ерөнхийлөгч нартаа: Хятадын санхүүжилтэд 1,008 айлын орон сууцны төсөл, Ерөнхийлөгч нарын спорт цогцолбор, Үндэсний урлагийн их театрын барилга барих тэргүүтэй төслүүд багтсан байна. 
  • Ашигт малтмалын хамтрал: Германы санхүүжилтээр 2 орны хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль барихаар болоод буй. 

Эцэст нь… Ирэх жил эхэлнэ, хөдөлгөөнд орлоо гээд сураг нь дуулддаг урт настай, удаан жаргалтай Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ДЦС тэргүүтэй мега төслүүд эцэст нь нэг юм 2024 онд эхлэх магадлалтай болов. Энэ жил эхэлнэ л гэж найдъя даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.