• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 30, 2024
Хэвлэлийн мэдээ

Startup Challenge Mongolia 2024 тэмцээний үндэсний ялагчаар E-geree тодорлоо

lemonpress
Lemon Press
5 сарын 30, 2024
5 сарын 30, 2024

 “Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай Startup Challenge Mongolia 2024 тэмцээн нэг сарын турш амжилттай үргэлжилж, үндэсний ялагчаа тодрууллаа. Хамгийн өндөр буюу ₮300 саяын шагналын сантай, контент суурьтай тус тэмцээн нь бүс нутаг, дэлхийн хэмжээний гарааны бизнесийн тэмцээн, уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох, олон улсад өрсөлдөх чадамжтай мэдээллийн технологийн шилдэг гарааны бизнесийг тодруулах, сурталчлан таниулах зорилготой.  

Тэмцээний эхний шат болох анкетын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 97 багаас 45 баг шалгарч дараагийн шат болох Пич сэлэкшн /Pitch selection/ шатанд оролцох эрхээ авсан. Тус шатанд 45 баг 90 секундын хугацаанд 5 лийд менторт /Lead mentor/ өөрсдийн бизнесээ танилцуулж, асуулт хариултын нийлбэр дүнгээр шилдэг 20 баг шалгарч цааш өрсөлдөхөөр болсон билээ.

Шилдэг 20 баг 5 лийд менторуудын багт дөрөв дөрвөөрөө хуваагдан тэдний зөвлөгөө, удирдлага дор өөрсдийн бизнесээ сайжруулж тэмцээнийг үргэлжлүүлсэн юм. Үүний дараа сонгогдсон багууд даалгавар биелүүлж, 5 лийд ментор өөрсдийн сонгосон 4 багаасаа тус бүр 2 багийг сонгов. Ийнхүү шилдэг 10 баг үлдэж тэмцээний Чалленж сэлэкшн /Challenge selection/ үед шалгаран үлдсэн юм.

Тэмцээний шилдэг 10 багт оноогдсон хамгийн эхний том сорилт бол өөрсдийн бизнестээ олон нийтээс санхүүгийн дэмжлэг /crowdfunding/ авч чадах эсэх, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж, сурталчлан таниулах даалгавар байв. Ингээд 10 багаас 9 баг нь өөрсдийн бизнес дээр ₮87 саяын санхүүжилт амжилттай татсан байна. Тус сорилт болон бусад шалгуураар шилдэг 5 багийг финалын шатанд тодруулаад байсан билээ.

Шилдэг 5 багт:

1.      Импакт тек ХХК /After school/- Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн платформ

2.      Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- Хиймэл оюунаар бүтсэн сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес

3.      Смарт Контракт Монголиа ХХК /E-geree.mn/-Блокчэйн цахим гэрээний платформ

4.      Хонмоно Комикс ХХК /Honmono AI/- Олон төрлийн AI tool нэгтгэсэн комик зохиол, зураг үүсгэх платформ

5.      Кэйрпэй ХХК /Carepay app/-Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек

Тэмцээний нийт шагналын сан ₮300 сая бөгөөд шилдэг багуудыг бүтэн жилийн турш гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцуулах, хуулийн болон санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, медиа дэмжлэг үзүүлэх зэрэг мөнгөн болон мөнгөн бус шагналууд багтсан. Одоогийн байдлаар шилдэг багууд дараах олон улсын арга хэмжээнд оролцох юм байна.

• 2024 оны 7-р сард Startup World Cup-Central Asia Startup Summit-д оролцох

• 2024 оны 8-р сард Google for Startup accelerator-д оролцох

• 2024 оны 9-р сард Japan business matching trip-д оролцох

• 2024 оны 10-р сард Tech Crunch Disrupt эсвэл Switch арга хэмжээнд оролцох юм. 

Нийт шагналын сангийн ⅓ буюу ₮100 саяын шагналыг нь үндэсний ялагч дангаараа авах юм. Тэгвэл энэхүү шагналын эзнээр Смарт Контракт Монголиа ХХК буюу E-geree.mn цахим гэрээний платформ шалгарлаа.

• 2-р байр: Кэйрпэй ХХК /Carepay app/-Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек

• 3-р байр: Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- Хиймэл оюунаар бүтсэн сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес 

• 4-р байр: Хонмоно Комикс ХХК /Honmono AI/- Олон төрлийн AI tool нэгтгэсэн комик зохиол, зураг үүсгэх платформ 

• 5-р байр: Импакт тек ХХК /After school/- Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн платформ гэсэн багууд шалгарав. 

Финалын шатны шүүгчээр:

1.      МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин

2.      МТҮП-ын Захирал Ж.Золзаяа

3.      Тэсо Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр

4.      Фибо Глобал ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар

5.      Ламбда Глобал ХХК-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан нар ажиллаж ялагчийг тодрууллаа.

Арга хэмжээнд тэмцээний спонсор байгууллагууд, стартап экосистемийн байгууллагууд, хамтран ажилласан болон зохион байгуулалтад оролцсон байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, дэмжигчээр БШУЯ, ЦХХХЯ, стратегийн түншээр улс эх орондоо шаардлагатай байгаа уламжлалт салбаруудад технологиор дамжуулан хөгжил авчирч буй TechPack - MCS Software Group, ерөнхий ивээн тэтгэгчээр дотоодын цор ганц "5PL" логистикийн үйлчилгээ үзүүлэгч PickPack Group зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын 30 гаруй байгууллага хамтран ажиллалаа.

Тус тэмцээн нь Монгол Улсад анхны контент суурьтай, хамгийн өндөр шагналын сантай гарааны бизнес шалгаруулах үндэсний хэмжээний тэмцээн гэдгээрээ онцлог болов. Нийт 5 дугаар бүхий тус тэмцээний эхний 3 дугаар Централ, Тэнгэр телевизээр цацагдаад байгаа билээ. Сүүлийн 2 дугаар 5 сарын 31, 6 сарын 7-ны Баасан гарагуудад цацагдана. Хэрэв та эхний дугааруудыг хараахан үзэж амжаагүй бол Startup Challenge Mongolia youtube сувгаас үзэх боломжтой.

Үзэх холбоос:

Дугаар 1 - Startup Challenge Mongolia 2024🇲🇳🚀 | Episode 1 | Ulaanbaatar Valley (youtube.com)

Дугаар 2 - Startup Challenge Mongolia 2024🇲🇳🚀 | Episode 2 | Elevator Pitch and Pitch selection (youtube.com)

 Эх сурвалж: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.