Клаудия Голдин Эдийн засгийн Нобелийн шагнал авсан 3 дахь эмэгтэй боллоо. Түүний ямар судалгаа үнэлэгдэв?
Түүний нээлт
Нобелийн шагналын хороо түүний 1990 оноос хойших олон судалгааны ажлууд дундаас хөдөлмөрийн зах зээлийг тайлбарласан 4 нээлтийг онцолсон байна. Түүний 4 нээлт бол,
Эргэн ирэлт: XVIII-XIX зуунд эмэгтэй хүний гэрлэсний дараах ажил эрхлэлт багассан бөгөөд XX зуун хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй байна. Харин XX зуунд эмэгтэйчүүд гэрлэлтийн дараа ажлын байранд эргэн ирснээр эдийн засгийн өсөлтийг
дэмжсэн юм.
U: Клаудия Америкт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн талаарх датаг 1700 оноос хойш цуглуулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн график U хэлбэртэйг
баталжээ. Ингэснээр гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт зөвхөн өнөө цаг үед өссөн биш ХАА зонхилсон XVIII зуунд ч өндөр байсныг тодорхойлсон.
Ялгаварлалын үндэс: Хэдий XX зуунаас хойш эмэгтэй хүний нийгэм дэх байр суурь өөрчлөгдсөн ч эрэгтэй, эмэгтэй хүний орлогын зөрүү удаанаар
багасаж байв. Үүнээс гадна Клаудия XX зууны дунд гарсан хөдөлмөрийн зах зээлийн хөгжил нь эмэгтэйчүүдэд цалингийн ялгаварт байдлыг эхлүүлсэн гэх парадокс санааг дэвшүүлсэн юм.
Мэргэжил доторх ялгаа: Мэргэжил хоорондын цалингийн ялгаанаас илүүтэй нэг ажлын байран дээр буй эрэгтэй, эмэгтэй хүний орлогын зөрүүний учир шалтгааныг хайсан нь хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийг тодорхойлоход
тусалсан.
Түүний нөлөө
Түүний 30 гаруй жил судалсан чиглэл, үр дүн болгоныг бичнэ гэдэг хэцүү. Гэхдээ 1960-аад онд гарсан жирэмснээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн гэх сонирхолтой ЭЗ-ийн онолууд олон улсын эдийн засагчдыг чиглүүлж байна. Харин бодлого зохицуулагчдад түүний онолууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцүүлэг зохиоход нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.