Мэдээлэл Технологийн Үндэсний Парк (MТҮП)-ын захирал Ж.Золзаяа болон Хуулийн багийн төлөөлөл “Нью тур сафарис” ХХК-д Өргөө 2 кино театрын байрыг чөлөөлүүлэх тухай албан мэдэгдэл 11 сарын 4-нд хүргүүлээд байна.
Тодруулбал, Өргөө 2 кино театр нь МТҮП-ын хойд хэсэгт 2011 оноос хойш түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд метр квадратыг ₮6000-9000-ийн хооронд түрээсэлж байсан ба тэдний түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болоод буй.
Иймд МТҮП, ТӨБЗГ-ын зүгээс түрээсийн гэрээ дууссан тул гэрээг цаашид сунгах боломжгүй гэдгээ удаа дараа албан ёсоор Өргөө 2 кино театрын удирдлагуудад мэдэгдсээр ирсэн байна. Түүнчлэн хуулийн дагуу чөлөөлөх 3 сарын хугацааг олгож, тус хугацаа нь 11 сарын 4-нд дуусаж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоож төрийн өмчийн талбайг яаралтай чөлөөлөх тухай шаардлагыг тавьсан юм.
Учир нь уг объектыг төрөөс мэдээлэл технологийн салбарын үйл ажиллагаа болон технологийн салбарын гарааны компаниудыг дэмжин тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай байхаар төлөвлөсөн юм.
Иймд тэд шат дараатайгаар чиглэлийн бус түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээгээ дуусгавар болгож, төрийн өмчийн байрыг чөлөөлөхөөр ажиллаж буй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.