
Өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн яамнаас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хэрэв энэ хууль амжилттай хэрэгжиж чадвал Монгол Улсын эдийн засаг мэдэгдэхүйц сэргэнэ хэмээн бодлого боловсруулагчид үзээд байна.
🔎 Хуулийн тухайд
Монголд аж ахуй эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль байдаг ч хувийн хэвшил болон төрийн хооронд баримтлах зарчим, үйл ажиллагаатай холбоотой нийтэд нь базсан хууль байдаггүй. Харин саяхан өргөн барьсан 3 бүлэг, 9 зүйлээс бүрдэх Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь тус асуудлын гол зангилаа болох аж.
👁️ Бодит байдал
Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр тун маруухан. Судалгаанаас харахад, эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилж буй хүчин зүйлс нь жилээс жилд томрох төрийн төсөв, төрийн өмчит компаниудын давамгайлал болон төр хийх ёстой ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой аж. Мөн өмчийн эрхийн хамгаалалтаар дэлхийн дунджаас доогуур, төрийн ил тод байдал сул байгаа нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд томоохон саад болж байна.
Эцэст нь… Төрөөс хувийн хэвшлийг учир зүггүй дэмжээд байхгүй ч үйл ажиллагаанд саад болохгүй байх талаар бодолцож эхэлжээ. Гол нь хууль батлагдсаны дараа үр нөлөө юу байхыг харж л байя.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.