• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 11, 2024
Бизнес

МХБ-ийн бүртгэлээс хасагдах нөхцөлтэй компанийн нөхцөл байдал

yld
С.Ангирмаа
9 сарын 11, 2024
9 сарын 11, 2024

Хар Тарвагатай ХК (TVT) гэж МХБ (MSE)-ийн III ангиллын компани байдгийг мэдэх үү? Энэ компанийг тойрсон хэд хэдэн асуудал байна аа. Юу вэ гэхээр, 

  • 💭 Хэн бэ? Уг компани чулуун, хүрэн нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1964 онд байгуулагдаж 1995 онд МХБ-д бүртгэгджээ. 

Хувьчилж авсан түүх

Компани Увс аймгийн Тариалан сумын Хар тарвагатайн нүүрсний ордыг дуудлага худалдаагаа хувьд шилжүүлж авсан бөгөөд 3 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж. Хар тарвагатайн орд нь 25 сая тн орчим нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон стратегид бүртгэлгүй орд. Хар Тарвагатай ХК уул уурхайн компанийнхаа хувьд тасралтгүй үйл ажиллагаа явуулж Увс, Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж буй. Энэ ч утгаараа тус аймгуудын 2 дулааны станцыг хувьчилж авчээ. Харин нээлттэй компани болохын хувьд асуудал өөр. 👇

😐 Хасагдах уу, эс хасагдах уу? 

Хар Тарвагатай ХК бол МХБ-ийн бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн компаниудын нэг. Тус компанийн үүргийн хэрэгжилт сүүлийн 3 жилийн хугацаанд дунджаар 9.76% буюу маш хангалтгүй байсан. МХБ уг компанийн үүргийн хэрэгжилтэд хамгийн сүүлд буюу 2020 онд анхааруулга өгсөн ч хэрэгжүүлэхгүй, хариу ирүүлэлгүй явсаар бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн нь энэ. Түүнчлэн, 

  • Ашигт ажиллагаа 👎: Өнгөрсөн 7 хоногт уг компани 4 жилийн дараа МХБ-ийн вебсайтад тайлангаа нийтэлсэнтэй холбоотойгоор хэсэг ухлаа. Санхүүгийн хувьд бол энэ оны эхний хагаст ₮71.3 саяын алдагдалтай ажиллажээ. Уг нь бол нийт хөрөнгө нь ₮5.7 тэрбум бөгөөд тайлант хугацаанд ₮1.6 тэрбумын цэвэр орлого олсон байгаа юм. 
  • 💰 Ногдол ашиг биш нутгийн хишиг: Компанийн 90.92%-ийг гэр бүлийн 3 этгээд, үлдсэн хэсгийг 242 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж буй. Арилжааны хувьд маш идэвхгүй буюу 2000 оноос хойш 173 өдөр буюу жилд дунджаар 7 өдрийн л арилжаа хийгджээ. Түүнчлэн компани жил бүр шахуу ногдол ашиг биш нутгийн хишиг тараадаг аж. 

Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд гаргахын тулд одоо байгаа нөхцөл байдлаа цэгцэлж, цэвэрлэх нь чухал. Манайд энэ мэт “ХК гэсэн нэр төдий” компаниуд бишгүй их. Энэ байдлыг засаж залруулж байж дараагийн шатанд гарах болов уу. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.