• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 24, 2025
Улс төр

Цахим мөрийтэй тоглоомыг хориглох нь эцсийн шийдэл үү? 

yld
М.Хулан
2 сарын 24, 2025
2 сарын 24, 2025

Ойрын үед 1xbet цахим ертөнцийг шуугиулж байна даа. 1xbet-р дамжиж Монголоос жил бүр Орос руу $500 сая урсдаг гэнэ үү? 

😬 Юу хийв? 

Монголд цахим мөрийтэй тоглоом тахал шиг тархаж байгаа талаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж, одоо ЗГ уг шинэ төрлийн тахлын эсрэг хөдөлж эхлэв. 

  • Тас! -9: Тодруулбал, 1xbet-тэй холбоотой 25 домэйн болон өөр 9 вэбсайтыг хааж, цахим орчинд мөрийтэй тоглоомыг сурталчилдаг 100 гаруй хаяг, группүүдийг хаалгуулахаар Meta (META)-руу хүсэлт явуулжээ. Ер нь л бүгдийг нь хаана гээд байгаа.
  • Таслан зогсоох = Хаана: Цаашлаад, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж хориглох арга хэмжээ авах бололтой. Өөрөөр бол зөвшөөрөл авч төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах хориотой болно.

🦹🏻‍♂️ Тэд аргаа олно!

Хуулиар хориглосон ч мөрийтэй тоглоом зохион байгуулагчид домэйнээ солих, цаашлаад хэрэглэгчид нь сүргээрээ VPN ашигладаг болох гэхчлэн улам далд болох эрсдэлтэй. Тухайлбал, Хятадад онлайн мөрийтэй тоглоом тогловол өндөр торгуультай, хорих ялтай ч цахим мөрийтэй тоглоом тоглосоор л  байна. Харин ч олон хүмүүс Макао болон оффшор платформ руу нүүдэлсэн гэдэг. Одоо хил дамнасан цахим мөрийтэй тоглоомын зохицуулалтыг хатууруулах талаар ярьж байгаа. 

  • 🇷🇺 Мөн 2014 онд Орос 1xbet-н эсрэг арга хэмжээ авч, домэйнийг нь хаах, үүсгэн байгуулагчдынх нь нэгт 3 жилийн хорих ял ногдуулсан ч одоо болтол тус улсад өөр нэрээр, сүүдэрт үйл ажиллагаа явуулдаг. Мөн хуулиар хориотой болсны улмаас эрх баригчидтай холбоо, сүлбээтэй болсон гэх яриа ч бий. 

🤔 Зохицуулах уу, хорих уу? 

3 жилийн өмнө Монгол Улс казинотой болох талаар яригдаж, давхар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байсан. Хуулийн төсөлд тусгагдсан чухал заалт нь бооцоот таавар эрхлэх бол ₮1 тэрбум, хонжворт сугалаа бол ₮500 мянгын өөрийн хөрөнгөтэй байх, Монголд өөрийн сервертэй байх талаар тусгасан байв.  

  • 🤔 Тас хориогүй бусад улсын хувьд, Австралид оффшор мөрийтэй тоглоомуудыг хориглож, дотоодын лицензтэй ААН-үүдийг хатуу зохицуулалттай ажиллуулдаг бол Их Британи лиценз нэмээд ашгаас нь 21%-ийн татвар авах гэхчлэн зохицуулж байна. 

Эцэст нь… Одоо ЗГ цахим мөрийтэй тоглоомын эсрэг дайн зарлах уу, аль эсвэл 3 жилийн өмнө ярьж байснаараа зохицуулалттай болгох уу гэдэг нь сонирхолтой. Уг нь бидэнд тас хорьсон улсуудын жишээнээс эхлээд хагас хорьж, хатуу зохицуулалттай болгосон гээд харж болох олон л жишээ байна даа.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.