• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 23, 2024
Бизнес

Huawei Хятадын зах зээлд акулуудыг түлхэж байна

yld
М.Хулан
2 сарын 23, 2024
2 сарын 23, 2024

Энэ оны эхээр Huawei Apple-г давж Хятадын ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэх болсоны сацуу Matebook нь ч дэлхийн зөөврийн компьютерын зах зээлд хүч түрэн гарч ирж байна. Ер нь Huawei-н бизнесээр сонин юу байна, сонирхоцгооё. 

Дотооддоо тэлсээр

Huawei-н өнгөрсөн 9-р сард худалдаанд гаргасан Meta 60 Pro гэхэд худалдаанд гараад хэдхэн цагийн дотор зарагдаж дууссан төдийгүй 42 хоногт Meta 60 цувралын борлуулалт 1.6 саяд хүрч шуугиулаад авсан. Тус утасны хэрэглэгчдийг татаж буй гол үзүүлэлт нь 1 секундэд 500-800 мегабитын бичлэг татах хүчин чадал. Ийм хурдаар бол хэрэглэгчдэд 1 минутад 1 киног өндөр нягтралтайгаар өлхөн татаж болохоор байгаа юм. Цаашлаад тэдний бизнес компьютерын зах зээлд хэр явааг харвал… 

Компьютерын зах зээлд

Цар тахлын дараагаас дэлхий даяар л компьютерын зах зээл удаашралтай байгаа. Өнгөрсөн онд гэхэд дэлхийн компьютерын борлуулалт 2.7% буурч 67 сая ширхэгт хүрчээ. Гэсэн ч AI компьютерүүд 2024 онд уналттай байгаа уг зах зээлийн авралын од болж магадгүй. Сонирхуулахад, Huawei-н Хятад дахь борлуулалт Dell-г давж Lenovo, HP-н араас шил даран жагсах болсон гэнэ. Хятадын зах зээлд гадаадын брэндүүд алгуурхан шахагдсаар... 

  • Сонирхуулахад, 7 хоногийн өмнө Huawei Matebook D Series буюу D14, D16 Монголд албан ёсоор нээлтээ хийгээд буй. Тус компьютер нь 270 м буюу дунджаар 354 алхмын зайнаас Wi-Fi сүлжээнд холбогдох боломжтой гэдгээрээ бусдаасаа онцгойрч байгаа. Үүнийг Macbook Air болон Pro-той харьцуулахад 6 дахин илүү үзүүлэлт аж.
  • Ухаалаг хөрөнгө оруулалт: Huawei Matebook D14 гэхэд 1.39 кг тул авч явахад авсаархан, харааны хамгаалалттай дэлгэцтэйгээрээ давуу. Түүнчлэн тус компьютер 10 мянга гаруй удаагийн бат бөх чанарын туршилтыг давсан гэхээр дэлгэц, их бие, гар нь хэр баргийн уналт цохилтыг тэсвэрлэх чадвартай эдэлгээний хувьд ч урт настай л байх нь. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай. 

Эцэст нь… 2023 он Huawei-н хувьд Хятадын зах зээлд Apple, Dell-г түлхэж давамгайллаа нэмэгдүүлсэн жил болов. Түүнчлэн тэд гар утас, компьютерын зах зээлээс хальж чипийн зах зээл рүү орох гэж байгаа гэхээр ойрын хэдэн жилээс их юм дуулгах нь дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.