• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 4 сарын 15, 2026
Хэвлэлийн мэдээ

Нано Интернэйшнл ХХК анхны экспортын гэрээгээ байгууллаа

lemonpress
Lemon Press
4 сарын 15, 2026
4 сарын 15, 2026

Монгол Улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг болох Нано Интернэйшнл ХХК нь Төв Азийн зах зээлд экспортын анхны гэрээг амжилттай байгуулж, анхны захиалгаа хүлээн авснаар олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх шинэ үе шатыг эхлүүллээ.

Нано Интернэйшнл ХХК нь Японы дэлхийд тэргүүлэгч Као Корпорацитай 20 гаруй жилийн турш тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны итгэлцэлд суурилан 2025 онд Төв Азийн зах зээлд Kao корпорацын бүтээгдэхүүнийг экспортлох онцгой эрхийн гэрээг байгуулсан юм.

Төв Азийн бүс нутаг нь Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Туркменистан зэрэг 5 улсыг хамарсан, нийт 80 сая гаруй хүн амтай, хурдацтай хөгжиж буй стратегийн зах зээл бөгөөд дундаж давхаргын өсөлт, хэрэглээний зах зээлийн тэлэлтээрээ олон улсын бизнесүүдийн анхаарлыг татаж байна. Ялангуяа Узбекистан улс нь 36 сая гаруй хүн амтай, бүс нутгийн хамгийн том зах зээлүүдийн нэг юм.

Энэ хүрээнд Нано Интернэйшнл ХХК нь Узбекистан улсын Ташкент хотод Стар компанитай анхны экспортын гэрээг байгуулж, тус улсын томоохон, өсөн нэмэгдэж буй зах зээлд албан ёсоор нэвтрэх эхлэлийг тавилаа.

Тус гэрээг Нано Интернэйшнл ХХК-ийн Гадаад харилцаа, Маркетинг хариуцсан захирал Э.Тулга болон Стар группийн захирал Дилшод Багиров нар байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд анхны захиалгаа амжилттай хүлээн аваад байна.

Нано Интернэйшнл ХХК нь Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Unilever, Mars Incorporated, PepsiCo, Beiersdorf, Perfetti Van Melle, Lindt, Ritter Sport, BIC, Reckitt Benckiser, L'Oréal зэрэг дэлхийд нэр хүндтэй 20 гаруй компанитай албан ёсны дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг.

Нано Интернэйшнл ХХК нь олон улсын стандартын Central Distribution Center-ээр дамжуулан бүтээгдэхүүнийг чанарын алдагдалгүйгээр технологийн шийдэлд суурилсан тээвэр, логистикийн системээр хүргэж, Монгол Улсын хэмжээнд 5,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч дэлгүүр, борлуулалтын цэгүүдэд өдөр тутам нийлүүлэлт хийж байна.

Энэхүү экспортын гэрээ болон анхны захиалга нь зөвхөн нэг компанийн амжилт бус, Монголын бизнесүүд дэлхийн болон бүс нутгийн томоохон зах зээлд нэвтрэх бүрэн боломжтойг харуулсан чухал алхам болж байна. Улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад экспортын үйл ажиллагааг өргөжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх нь стратегийн ач холбогдолтой юм.

Нано Интернэйшнл ХХК-ийн зүгээс цаашид Төв Азийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын түншлэл, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээлийн нэвтрэлтийг улам бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Нано Интернэйшнл ХХК тухай

Нано Интернэйшнл ХХК нь Монгол Улсад 20 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй групп компани бөгөөд FMCG түгээлт, үл хөдлөх хөрөнгө, загварын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь олон улсын түншлэл, чанар, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилладаг.

Эх сурвалж: Нано Интернэйшнл ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.