• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 3, 2024
Зах зээл

IPO хийсэн компаниудын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? 

yld
С.Ангирмаа
9 сарын 3, 2024
9 сарын 3, 2024

Зээ, хөрөнгө оруулагчдын дунд “Wake Me Up When September Ends” гэдгээрээ алдарт 9-р сар эхэллээ. Ер нь манай IPO хийсэн компаниудын одоогийн нөхцөл байдал хэр байгаа бол оо?

⏳ Сүүлийн 6 жилд

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 оноос хойш 24 компани IPO хийсний 1 нь татан буугдсан. Улмаар 23 компани олон нийтээс нийт ₮648.6 тэрбумыг татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын нийт зах зээлийн үнэлгээ IPO хийсэн цагаасаа хойш ₮140.4 тэрбумаар буюу дунджаар 51.3% нэмэгджээ. 

  • Хамгийн^2 ➡️ ББСБ: Дээрх компаниудаас зах зээлийн үнэлгээгээ IPO-н үеийнхээс хамгийн ихээр өсгөсөн компани бол ЛэндМН ББСБ (LEND). Угаас тэдний хувьцааны үнэ өнгөрсөн сард түүхэн дээд түвшин болох ₮163.13-т хүрээд амжсан. Тэдний өсөлтийн араас Инвескор ББСБ (INV) орж байна. ББС-гийн салбарын акулууд маань сүүлийн жилүүдэд нэлээд тэлжээ.
  • ⏮️ Сүүл мушгигч: Уг нь бол 2018 онд IPO хийсэн дийлэнх компаниудын зах зээлийн үнэлгээ одоо нэлээд өсөөд байна. Харин өнгөрсөн оны сүүлээр IPO хийсэн МОСТ Финтек (MOST)-ийн зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр унаад байгаа юм.

🔍 Цааш нь ухъя!

Банкны салбарын 6 төлөөлөл өнгөрсөн жилүүдэд IPO хийсэн. Тэдний хоёрынх нь л зах зээлийн үнэлгээ дөнгөн, данган өсөлттэй байгаа бол үлдсэн 4 нь тээр доош өнхөрч явна. Энэ дундаа Богд Банк (BOGD)-ны зах зээлийн үнэлгээ 33.5% буюу ₮53.1 тэрбумаар, Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных 24.7% буюу ₮412.9 тэрбумаар тус тус буурсан байх жишээтэй.

Эцэст нь… Манай компаниуд ХХК-иас ХК болохыг л эхлэл гэж хараад байна уу даа? Гэтэл IPO хийсний дараа нээлттэй, хувьцаат компани байна гэдэг л хамгийн том эхлэл болон сорилт гэдгийг ойлгож, наана цаанаа мэдээллийн ил тод байдал, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, тэдэнтэй харилцах харилцаа зэрэгт анхаардаг, ойлгодог болоосой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.