Монголд хяналт, шалгалт дутуу, дулимаг байдгийг орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан баталж харууллаа. 👇
🥲 Хөгжүүлнэ чиг замхруулна чиг
Бид орон нутгийн дэд бүтцийг сайжруулна, бүсчилж хөгжүүлнэ гэж яриад нэлээд хугацааг үдлээ. Энэ хүрээнд 2013 оноос аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-г бий болгосон. Үүнээс хойш 2021 он хүртэл уг сангаар дамжуулж ₮1.3 их наядыг зарцуулсан аж. 2022-2023 онд нэмээд ₮797.8 тэрбумыг төлөвлөсөн байдаг. 2023 оны зарцуулалт дээр нь аудит хийтэл ₮162.8 тэрбумын зөрчил илэрчээ.
👀 Зөрчил нь хаанаа вэ?
Зөрчлийн голомт нь олон асуудлаас үүссэн. 2023 онд ОНХС-д төвлөрөх ёстой орлогыг бүрэн төвлөрүүлээгүй, санхүүжилтийн шилжүүлгийг дутуу хийсэн зэрэг. Нэмээд сангийн зарцуулалтын төлөвлөлтөд оролцоог бүрэн хангаагүй, төсвийг хэт жижиглэж тендерийг оролцогчгүй болгосон гээд өчнөөн асуудал бий. Хамгийн том зөрчил нь удирдлагын мэдээллийн системд тухайн төсөл, арга хэмжээний мэдээллийг огт оруулаагүй байхад санхүүжилт олгосон аж. Энд л но-ноц бий дээ.
Эцэст нь… Бид мянга асуудлаа хараад мянга гоё санаачилга гаргалаа ч хяналт, зохицуулалт байхгүй бол нөхцөл байдал нэг ийм л байна даа. Уг нь уншигч танд болж бүтэж байгаа олон гоё мэдээллийг хүргэмээр байдаг ч Монголын минь чухал асуудлууд дуусахгүй юм. Тоймлож барахад нас минь хүрэхгүй бололтой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.