МХБ (MSE)-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниудын компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ II улиралд өмнөх улирлаасаа 12.7 нэгж хувиар өсөж 66%-д хүрлээ.
Засаглал ба хамаарал
МХБ-д бүртгэлтэй компаниудын засаглалын кодексийн хэрэгжилт нь ЗЗ-ийн үнэлгээ нь өндөр байх тусмаа сайн, үнэлгээ нь бага байх тусмаа муу байна. Тодруулбал, ₮100 тэрбумаас дээш үнэлгээтэй компаниудын кодексийн хэрэгжилт 87.9% байхад ₮10 тэрбум хүртэлх үнэлгээтэй компаниудынх ердөө 56.4% байгаа аж. Тэгвэл үүнийг биржийн бүртгэлийн ангиллаар нь задалж харъя.
ТОП-ууд ба сүүл мушгигчид
Заа тэгээд засаглалын кодексийн хэрэгжилтээрээ тэргүүлэгч ТОП-10 компанийг харвал 70% нь I ангиллын компани, 30% нь II ангиллын компани байна. Мөн тэдний кодексийн хэрэгжилтийн үнэлгээ дунджаар 92.4% байгаа бол сүүл мушгисан 10 компанийн дундаж үзүүлэлт 20.4% байна. Эндээс хэр их ялгаатай байгаа нь харагдаж байгаа юм.
Эцэст нь… Олон нийтэд нээлттэй компаниудын хувьд компанийн зохицуулалтаа сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах нь эхний л алхам баймаар. Гэтэл нийт 108 нээлттэй компанийн талаас их буюу 51.9%-ийнх нь компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 50%-иас бага байна гэхээр маш хангалтгүй байх шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.