• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 21, 2024
Хэвлэлийн мэдээ

Монголын даатгалын салбарын 90 жилийн ойн цогц арга хэмжээ боллоо

lemonpress
Lemon Press
11 сарын 21, 2024
11 сарын 21, 2024

Өнөөдөр буюу 11 сарын 21-нд Монголд даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн цогц арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Монголын Даатгалын Холбоо, Санхүүгийн Зохицуулах Хороо болон даатгалын компаниуд хамтран шинэлэг байдлаар зохион байгууллав. 

Энэ хүрээнд "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум болж, шийдвэр гаргагчид, нөлөө бүхий эрхмүүд цуглан даатгалын нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг танилцуулж, даатгалын салбар дахь хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, цаашлаад тус салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг хийлээ. Уг форумыг СЗХ-ны дарга Д.Баярсайхан нээн үг хэлэхдээ даатгалын салбар улам өсөн бэхжиж, их амжилтаар дүүрэн 90 жилийн ойгоо угтаж байгааг цохон тэмдэглэж, салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байгааг онцлов. 

Мөн уг арга хэмжээнд Монголын даатгалын салбарт нийтлэг тохиолддог эрсдэлүүдийг шинэлэг байдлаар танилцуулж, дэвшилтэт шийдлүүдийг санал болгох Бүүт хэсгүүд ажиллав. Хамгийн ихээр сонирхол татах хэсэг нь 360 хэмийн Дижитал Галерей байсан бөгөөд Монголд даатгалын салбар хэрхэн үүсэж бий болсныг илэрхийлэх түүхэн товчоон, салбарын онцлох тоо баримтуудыг дурдсан видео болон алдарт зураач Леонардо да Винчигийн дижитал уран бүтээлийн үзэсгэлэнгээр аялуулсан байна. 

Уг арга хэмжээ нь технологийн шийдлээр дамжуулан Монголын нийгмийн болон байгаль орчны эрсдэлүүдийг даван туулахад туслах шинэлэг шийдлүүдийг танилцуулснаар даатгалын салбар шинэлэг түвшинд хүрч олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйг батлах томоохон үйл явдал боллоо.

Эх сурвалж: Монголын Даатгалын Холбоо

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.