• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 2, 2024
Олон улс

Энэ онд дэлхийн хүн амын тал нь сонгуульд саналаа өгнө

yld
М.Хулан
1 сарын 2, 2024
1 сарын 2, 2024

Эхэлж буй 2024 онд дотоодод төдийгүй дэлхий даяар сонгуулийн цуваа ар араасаа л фургондож өгөх төлөвтэй байна. За бараг дэлхийн хүн амын тал нь сонгууль өгөх нь байна шүү. Анхаараарай^2!

Хөгшин салхи vs шинэчлэлтийн салхи? 

Энэ онд Хойд Америкаас эхлээд Зүүн Өмнөд Ази хүртэл сонгуулийн шуурга дэлхийг хөндлөн гулд дайрч өнгөрнө. Тодруулбал, 64 гаруй оронд сонгууль болох бөгөөд Америк, Орос, Украин, Тайванд Ерөнхийлөгчийн, Европын Холбоо, Өмнөд Солонгос болон Монголд Парламентын сонгууль тус тус болох юм. Үүнээс ганцхан тус улсаар хязгаарлагдахгүй дэлхий даяар нөлөөтэй сонгуулиудыг онцлоход,

  • Ёсыг бодож… Оросын Ерөнхийлөгчийн сонгууль 3-хан сарын дараа болох бөгөөд Владимир Путинг ахин нэр дэвшиж байгааг сонссон л байх. Хэрвээ тэр ялбал Оросыг 2030 он хүртэл удирдах буюу нийтдээ 26 жил төрийн эрхийг атгасан нэгэн болох юм. Түүний хувьд эхлээд 4 жилээр улиран сонгогддог тогтолцоог нэг удаа 6 жил болгосон ч ахин өөрчилж 6 жилээр улиран сонгогдох тогтолцоог хуульчлаад буй. Танил санагдахгүй байна уу?
  • Нөгөө л хөгшчүүд? Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сард болно. Одоогоор нам доторх болон бие даан дэвших нэр дэвшигчид тодроод буй. Хэдий залуу нэр дэвшигчид харагдаж байгаа ч Жо Байден болон Дональд Трамп нарын тулааныг ахин харах магадлал өндөр байгаа юм. Тэгэхээр тэдний аль нь ч гарсан Америкт бол шинэчлэлийн салхи сэвэлзэхгүй нь дээ.

Түүхэн жил

Монголд ч энэ зун 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль тохиож байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль урьд хожид байгаагүй буюу 126 УИХ-ын гишүүнийг сонгох түүхэн сонгууль болох юм. Өнгөрсөн оны босгон дээр УИХ-аас сонгуулийн тойрог болон мандатыг баталж, 21 аймгийг 7 тойрогт, Улаанбаатар хотыг 6 тойрогтой буюу томсгосон тойргуудад хуваагаад буй. 

  • Анхаар: Ирэх сонгуулиар монголчууд 76 биш 78 УИХ-ын гишүүнийг сонгож үлдсэн 48 гишүүн намын жагсаалтаар тодрох юм. 
  • Тойрогдъё: За тэгээд 1 мандатад ногдох санал өгөгчдийн тоог харвал орон нутагт тархуу байгаа бол хотод нэлээд шахуу байгаа юм. Тэгэхээр 10 мандаттай Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн V тойрогт 1 мандат тутамд 20,490 иргэд ногдож байгаа бол 5 мандаттай Баянзүрх дүүрэгт 1 мандат 54,643 иргэний саналыг төлөөлөх юм. 

Эцэст нь… Удахгүй болох сонгуулиудын зарим нь ёс төдий, зарим нь өөрчлөлт шинэчлэлтийн салхийг дагуулсан сонгууль болох бололтой. Гадаад яах вэ, дотоодын сонгуулиа анхаарч байхгүй бол! Удахгүй нэр дэвшигчид маань тодроод эхэлнэ шүү дээ, өнгөрсөн 4 жилд юу болж өнгөрөв! Мартаагүй биз дээ!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.