Хуучирсан мэдээ/ 12 сарын 15, 2023

2023 оны гадаад харилцааны онцлох үйл явдлууд

Улиран одох гэж буй 2023 он яахын аргагүй гадаад харилцааны жил байлаа. Дүгнээд нэг харцгаая даа.   

Дипломат харилцаа өргөжсөөр

Он гарахын өмнө Монгол болон Боствани дипломат харилцаа тогтоосноор Монгол НҮБ-ын 195 гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтоо биелүүлсэн билээ. Түүнээс гадна энэ онд гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаагаа ахиулсан, бодит шийдвэр гарснаараа онцлог байлаа.  

Гуравдагч нөхөрлөл ахив

Түүнчлэн энэ онд Монгол болон Их Британи дипломат харилцаа тогтоосны 60 жил, Канадтай дипломат харилцаа тогтоосны 50 жилий ой тус тус тохиосон. Ойн хүрээнд Их Британийн Монголд суух шинэ элчин сайд боловсролын салбарт түлхүү ажиллахаа илэрхийлсэн бол Канадтай дипломат харилцаагаа ахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн билээ. Мөн өнгөрсөн 6-р сард 10 гаруй дээд хэмжээний айлчлал тохиосон байдаг. Тэгвэл онцлох хэсгүүд рүүгээ өнгийцгөөе.  

  • Онцлох айлчлал: Францын Ерөнхийлөгч анх удаа Монголд айлчилж 2 орны түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэв. Тус айлчлалын ачаар 2 орон уран олборлох $1.7 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.  
  • Онцлох шийдвэр: Түүнчлэн Ерөнхий сайдын өнгөрсөн 8-р сард Америкт хийсэн айлчлалаар Америк Монгол хооронд шууд нислэгтэй болж Google (GOOG)-тэй хамтран ажиллах суурь тавигдсан билээ. Цаашлаад Америк Монголтой газрын ховор металлын хайгуулын чиглэлд хамтран ажиллахаар болсон.  
  • Онцлох хүн: Католик шашны тэргүүн Ромын пап ламын айлчлал ч энэ жилийн хамгийн онцгой айлчлал байсан даа

2 хөршөө яаж мартах вэ!

Энэ онд Оросоос Монголд 10 жил суусан элчин сайд Искандер Азизовыг эргүүлэн татаж шинэ элчин сайд томилогдсон нь томоохон онцлог үйл явдал болов. Түүнчлэн өнгөрсөн 10-р сард зохион байгуулагдсан Бүс ба Зам форумын үеэр Ерөнхийлөгч Орос болон Хятадын Ерөнхийлөгч нартай уулзсан юм.  

Эцэст нь… Энэ жил ГХЯ өнжөөд л гадаад зочидтой байх болсон нь гадаад харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж буйг харуулсан юм.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.