• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 25, 2025
Судалгаа

Монголын ХК-иудын засаглалын өнгө

yld
С.Ангирмаа
3 сарын 25, 2025
3 сарын 25, 2025

Хөрөнгө оруулах компаниа сонгохдоо чухалчлах үзүүлэлтийн нэг бол яалт ч үгүй сайн засаглал. Тэгвэл манай ХК-иудын засаглал ямар байгааг харцгаая. 

Сайн ангилал 💘 Сайн засаглал

Өнгөрсөн оны эцсийн байдлаарх МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иудын компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ жилийн өмнөхөөсөө 14.1 нэгж хувиар сайжирч 79.1% болоод байна. Энэ дундаа МХБ-н I ангиллын компаниудын засаглал хамгийн сайн буюу 88.8%, эсрэгээрээ III ангиллынх хамгийн муу буюу 63.4% байгаа юм. 

  • 🧐 Хэд байх ёстой юм бэ? Компанийн засаглалын кодексийг хэрэгжилтийг үндсэн 9 зарчмаар хэмжиж буй. Хэрэв хэрэгжилт 100% байвал тухайн компани удирдлагын сайн бүтэцтэй, үйл ажиллагаа нь ил тод, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бүрэн хамгаалдаг гэж үзнэ.
  • 👑Тэргүүлэгчид: Тэгвэл Говь (GOV), Сүү (SUU), Сэндли ББСБ (SEND) гэсэн 3 ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 98.6%-д хүрснээр жагсаалтыг тэргүүлж буй. Түүнчлэн хамгийн сайн засаглалтай 30 компанийн 50% нь I ангиллын ХК-иуд бөгөөд 8 нь банк болон ББСБ аж. 

👎 Суу, ташраараа муу

Харин нөгөө талд засаглал нь базаахгүй буюу кодексийн хэрэгжилт нь 30%-иас доош орсон 26 ХК байна. Энэ дунд хамгийн их жижиг хувьцаа эзэмшигчтэй Женко Тур Бюро (JTB) болон Улсын Их дэлгүүр (UID) цохиж явна. Өнөө Таван Толгой (TTL)-н засаглалын кодексийн хэрэгжилт ч 20.8%. Дандаа эргэлзээтэй зөрүүтэй тайлан гаргадгаас нь харахад арга ч үгүй юм даа. 

⁉️ Анхаарал хандуулах асуудал

Зарим компанийн засаглал муу байгаа нь ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт, тайлагнал мэдээллийн ил тод байдалтай холбоотой. Үүнийг ангиллаар нь салган харвал, II ангиллын компаниудад ТУЗ-тай холбоотой асуудлуудаас гадна Гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулал олгох шалгуур асуудалтай байгаа юм. Харин III ангиллынхны хувьд хамгийн түрүүнд оролцогч талуудын эрх ашгийг хангах, цахим хуудасны шинэчлэлт хийж наад захын мэдээллүүдээ ил хуваалцах нэн шаардлагатай байна. 

Эцэст нь… Том зургаар компаниудын засаглал сайжрах замдаа явж байгаа ч III ангиллын компаниуд одоо ч хүндхэн л байдалтай байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.