Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн брэндүүд Ази, номхон далайн орнуудад кафе болон ресторанаа нээх сонирхолтой болж байгаа гэнэ ээ.
💅🏻 Трэнд биш, амьдралын хэв маяг
Тансаг зэрэглэлийн брэндүүд дотроос Ralph Lauren хамгийн анх буюу 2014 онд Нью-Йорк хотод өөрийн брэндийн кафе нээж байв. Араас нь 2017 онд Dior Японы Гинзад, Gucci 2018 онд Италийн Флоренцэд, Louis Vuitton 2022 онд Японы Осакод гэхчлэн кафегаа нээсэн түүхтэй.
🏆 Брэндийн үнэ цэн
Зах зээл уналттай байсан ч Tiffany & Co, Louis Vuitton, Hermès тэргүүтэй брэндүүд хямдрал зарлахгүй гэх байр сууриа хадгалсаар. Улирал нь дууссан, трэндээс гарсан бүтээгдэхүүнээ борлуулахын оронд устгаж, брэндийн үнэ цэн, ховор байдлаа хамгаалах бодлого баримталдаг.
🤑 Галзуу баян Азиуд
Global Data-н тооцооллоор Ази Номхон далайн бүс нутгийн тансаг зэрэглэлийн зах зээл 2022-2026 онд жил бүр 5.6% өсөж, Европын дараагаар дэлхийд 2-рт орох тансаг зэрэглэлийн зах зээл болох төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил л гэхэд Ralph Lauren болон Louis Vuitton Тайландад анхны кофе шопоо нээсэн бол Prada сарын өмнө Шанхайд тансаг зэрэглэлийн ресторанаа нээгээд буй.
Эцэст нь… Сүүлийн үед тансаг зэрэглэлийн брэндүүд эдийн засгийн донсолгоон, зах зээлийн сорилттой бишгүй тулгарч, үүнийг даван туулахаар Ази руу анхаарах болж дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.