• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 17, 2022
Олон улс

Хятадын Коммунист намын их хурал эхэллээ

yld
М.Хулан
10 сарын 17, 2022
10 сарын 17, 2022

Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн их хурал эхэллээ. Уг хурлаар дараагийн таван жилд Хятадыг хэн удирдах, өмнөх таван жилийн ололт амжилт,  ирэх таван жилд баримтлах гадаад болон дотоод бодлогын өнгөө тодорхойлох аж.

  • Коммунист намын хурал: Хятадын төрийн эрх баригч Коммунист Нам (ХКН) нь яг л пирамид шиг зохион байгуулалттай бa нийт хүн амын 6.6% буюу 96.7 сая гишүүнтэй. Их хуралд 2,300 орчим гишүүд төлөөлж оролцож байна. Хятадын төрийг удирдах шат шатны удирдлагуудыг шинээр томилох эсвэл улираан сонгох санал хураалт бол энэхүү их хурлын гол үйл явдал юм.

Ши Жиньпин юу гэв?

Ши Жиньпин түүний удирдсан сүүлийн 10 жилд Хятад улс хүчирхэгжсэн гэдгийг онцлон Коммунист намын их хурлыг нээсэн бөгөөд тэд дараах асуудлуудыг хэлэлцэх гэнэ. Үүнд:

  • Хятад улс дараагийн 5 жилд: Хятадын Ардыг хамгаалах армийг дэлхийд тэргүүлэх чадварлаг арми болгохоо амлаж, чанартай боловсрол инновацыг хөгжүүлэх, мөн Хятадын социалист соёлыг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ зарлалаа.
  • Тайвань: Хятад цаашдаа ч Тайванийг өөрийн нэг хэсэг гэж харах ба энх тайвнаар нэгдэхийг эрхэмлэх ч хүч хэрэглэхээс татгалзахгүй түүгээр ч зогсохгүй шаардлагатай бүх арга хэмжээг авах боломжтой хэмээн хатуу анхааруулга өгөв. Ер нь бол бид гадагшаа хошуу дүрэхгүй, харин бусдыг манай дотоодын асуудалд хошуу дүрэхийг хүлцэхгүй гэжээ.

Дараагийн 5 жилийг хэн удирдах вэ?

Ши Жиньпин Хятадын төрийг 10 дахь жилдээ удирдаж байна. Хуулиар төрийн тэргүүний дээд тал нь 2 удаа сонгогдох эрхтэй байсныг тэртээ 2018 онд байхгүй болгосон. Тийм ч учраас түүнийг 3 дахь 5 жилдээ сонгогдох нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байгаа. Мөн нэгэн шалгуур байгаа нь 68 насны хязгаар юм. Харин Ши Жиньпин энэ жил 69 нас хүрээд буй ч энэ хязгаар түүнд нөлөөлөхгүй л болов уу. Гэхдээ юу болохыг ирэх өдрүүдэд харцгаая.

Тэрээр байр сууриндаа үлдэхийн сацуу бусад чухал албан тушаалд өөрийн гарын хүмүүсийг тавих гэж үзэх нь дамжиггүй. Тэгж чадвал Ши Жиньпин хүчтэй удирдагчаас "дарангуйлагч"-рүү шилжих боломжтой болох юм.

Эцэст нь... Хятадаас нэлээд хамааралтай манай улс тэдний ирэх 5 жилд ямар бодлого баримтлахаас ихээхэн хамаарах тул хаана хаанаа чих тавин суух нь хэн хэндээ хэрэгтэй дээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.