Оюу толгойн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан “Говийн оюу” сан нийтдээ 300 гаруй төсөлд ₮100 гаруй тэрбумын санхүүжилт олгожээ.
Хэнд, ямар хөрөнгө оруулалт хийв?
- Дэд бүтэц: Ийнхүү 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Говийн оюу” сан нь 6 цэцэрлэг, 3 эмнэлэг, 2 сургууль, музей, уурын зуух, цэвэр бохирын шугам зэргийг орон нутагт барьсан байна.
- Боловсрол: Мөн нийт 300 гаруй оюутанд тэтгэлэг олгож оюуны хөрөнгө оруулалтыг ч орхигдуулаагүй ажээ.
- Бизнес: Амьдрах орчноос гадна бизнес эрхлэх боломжийг нь ч марталгүй орон нутгийн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, ЖДҮ-ийг дэмжих зээл хүртэл олгож иржээ.
- Худалдан авалт: Түүнчлэн 2010 оноос хойш Өмнөговь аймгаас $1 тэрбумын бараа үйлчилгээг худалдан авсан байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.