Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Наранцэцэгийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн талаарх нийтлэлийг Lemon Press Opinions танд хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
УИХ “ФАТФ”-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээнд холбогдох үндэсний зохицуулалтын орчин бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 сарын 27-ны өдөр баталж, тус хууль 2022 оны 2 сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Дээрх хуулиар виртуал хөрөнгийг шинжээр нь ерөнхий тодорхойлж, виртуал хөрөнгөд суурилсан үйл ажиллагааг бүртгүүлснээр эрхлэх 5 төрлийн үйлчилгээ байхаар хүлээн зөвшөөрснөөс хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрч байна.
Хуулийн үйлчлэх хүрээ
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар Монголд бүртгэлтэй компанийн дараах үйл ажиллагааг зохицуулахаар буюу дурдсан харилцаанд хууль үйлчлэх хүрээ тогтоосон. Үүнд,
Тодруулбал, Монголд виртуал хөрөнгийн үйлчилгээг зөвхөн компани эрхлэх боломжтой.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ
Виртуал хөрөнгөд суурилсан дараах үйл ажиллагааг “Виртуал хөрөнгийн үйлчилгээ” байхаар тодорхойлсон.
Санхүүгийн Зохицуулах Хороо хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд 12 крипто биржийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэж, үйл ажиллагаанд нь бүрэн хяналт тавьж байна.
Тухайлбал, СЗХ-нд бүртгүүлэхгүй виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ашигласан эд зүйлийг хурааж, хүнийг ₮20 саяар, хуулийн этгээдийг ₮200 саяар торгохоор хуульчилсан.
Хуулийн хэрэгжилт тойрсон асуудлууд
Монголын нутаг дэвсгэрээс гадаад улс руу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж, бусдын нэрийн өмнөөс виртуал хөрөнгө авч, зарах үйлчилгээг хувь дансандаа мөнгө (MNT) хүлээн авч, түүнийгээ шилжүүлэх ажиллагааг хувь хүмүүс гүйцэтгэж байна. Жишээлбэл, Олон улсад виртуал хөрөнгийн өдрийн арилжааны хэмжээгээр тэргүүлдэг Binance биржид мерчантаар бүртгэлтэй Монголын иргэд буюу хувь хүмүүс P2Р үйлчилгээ тогтмол үзүүлсээр байна.
P2P үйлчилгээ нь бусдын нэрийн өмнөөс виртуал хөрөнгө авч, зарах үйлчилгээг тогтмол үзүүлэх шинжээрээ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1, 6.1.2-д виртуал хөрөнгийн үйлчилгээ байхаар хуульчилсан дараах үйл ажиллагаанд хамаарна.
Түүнчлэн, Binance P2P Merchant-р бүртгүүлсэн хэрэглэгчид дараах давуу талыг олгодог.
Мөн ашиг олох хэмжээг нэмэгдүүлэх, авах-зарах захиалгыг илүү олон хэрэглэгчид хүргэх сурталчилгааг байршуулах, өөрийн орон зайд арилжааны бизнес эрхлэх, 50 төрлийн мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрдөг (MNT багтана) тул тухайлсан улсын зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болгох боломжтой. Тиймээс Binance P2P Merchant-аар бүртгүүлэхэд ахисан түвшний бүрэн таньж мэдэх баталгаажуулалт хийх, мэйл болон SMS баталгаажуулалт хийх, тодорхой хэмжээний BUSD-г өөрийн дансанд байршуулсан байх нэмэлт шаардлагуудыг хангах шаардлага тавьдаг.
Тиймээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн өдрөөс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжгүй хувь хүний дурдсан үйл ажиллагааг таслан зогсоох ёстой байсан. Тус арга хэмжээг Binance биржийн хэрэглэгчийг харьяалах улсын хууль тогтоомж, зохицуулалтын хязгаарлалтын дагуу тухайлсан хэрэглэгчид платформоос үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг зогсоох, хязгаарлах үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн авах боломж нээлттэй хэвээр байна.
Мөн СЗХ зар сурталчилгааны тухай хуулийн 17-р зүйлийн 17.3.4-д виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах тухай сурталчлахыг хориглосон үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд анхаарал хандуулах учиртай. Жишээлбэл, Улаанбаатар хотын тодорхой байршлуудад зарын самбар байршуулж, “Binance Mongolian Community Монгол” фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан Монголын иргэдэд Binance дээр P2P арилжаа хэрхэн хийх талаар сургалт, сурталчилгаа тогтмол явуулсаар байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны үүрэг
СЗХ Олон Улсын крипто биржийн Монголын иргэдэд үзүүлж байгаа болон Монголын нутаг дэвсгэр дээр албан ёсоор явуулж байгаа үйлчилгээг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүртэл зогсоох, P2P Merchant үйлчилгээг Монгол Улсад байрлах IP хаягуудаас хандаж авахыг албан ёсоор хааж, цаашид P2P Merchant шинэ данс нээхгүй, бүртгэлтэй хаягийн арилжааг хаах зэргээр тохирох арга хэмжээ авах замаар хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байна.
Нөгөөтээгүүр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, эдгээр хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан журмын шаардлагыг хангаж, Монголын татвар төлөгч, ажил олгогчийн хувьд холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хувьцаат компанийн адил засаглалын өндөр шаардлага дор үйл ажиллагаа явуулж буй дотоодын крипто биржүүдтэй өрсөлдөх үйл ажиллагааг хуулийн үйлчлэх хүрээнээс гадуур эрхлэх боломжийг боломжит хэмжээнд хязгаарлах нь СЗХ-ны үүрэг юм.
Цаашид
Виртуал хөрөнгө, түүгээр үйлчилгээ үзүүлэх крипто биржийн систем мөнгө угаахад ашиглагдах, татвар төлөхөөс зайлсхийх эрсдэлээс сэргийлэх, хэрэглэгчийн мэдээлэл болон хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баталсан хуулийн ач холбогдлыг
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.