• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 27, 2025
Судалгаа

Монгол Улс ЕАЭЗХ-ны зах зээлд "үзэгч"-ийн байр суурьтай

yld
С.Ангирмаа
3 сарын 27, 2025
3 сарын 27, 2025

Өнгөрсөн 7 хоногт Евроазийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ)-той хийх түр чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ)-ийн саад тотгорыг бүрэн арилгаж албажихад бэлэн болгосон. Гэтэл энэ хэлэлцээрээс бидний хожих магадлал бараг л “0”. Яагаад вэ гэдгийг задалъя. 

  • 🔍 Шинжилгээ: МУИС-ийн Бодлогын Судалгааны Лаборатори Монголын ЕАЭЗХ-той ЧХХ хийвэл ямар эдийн засгийн үр нөлөө гарах вэ гэдийг шинжилжээ.

😑 Боломж алга даа, Бумаа минь

Өнгөрсөн 5 жилийн дүнг харахад, Монгол Улс ЕАЭЗХ-ноос 375 төрлийн барааны 92.5%-ийг тогтмол импортолж байв. Харин экспортолж буй 375 барааны ердөө 36.5%-ийг тогтвортой гаргажээ. Экспортын эзлэх хувь 2015 онд 0.79% байсан бол 2023 онд 0.41% болж буурсан нь бид ЕАЭЗХ-ны зах зээлд "зүгээр л үзэгч" байгааг баталж байна. Нэмээд 2024 онд ЕАЭЗХ-ны орнуудтай хийсэн худалдаа $2.8 тэрбумын алдагдал хүлээсэн. Энэ хэлэлцээрийн нэг хөшүүрэг нь тарифын тэглэлт гээд байгаа. Үүний тухайд, 

  • 🥊Цохилт: Хэлэлцээрийн хүрээнд импортын тал дээр Оросын архины тарифыг "0" болгоход манай импорт 95% өсөхөөр байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний 15%-ийн тариф "0" болох нь дотоодын үйлдвэрүүдэд хүнд цохилт өгнө. Тэгэхээр манай хаалга барьж байгаа бизнесүүд улам нэмэгдэж, эргээгээд татварын орлого буурах эрсдэлтэй гэсэн үг. 
  • 📌Анхаар: ЕАЭЗХ-той ЧХХ байгуулахдаа НӨАТ болон онцгой албан татвар зэрэг дотоодын татварыг хөндөхгүй байгаа. Худалдааны гол түнш болох Оросын НӨАТ манайхаас 2 дахин өндөр буюу 20% гэхээр Монголын бүтээгдэхүүн Оросын зах зээлд өрсөлдөхөд тодорхой хэмжээнд нөлөөлж болзошгүй байгаа юм. 

🧐 Экспортлох боломж байна уу? 

ЕАЭЗХ-ны орнуудтай хийж буй нийт экспортын 90% нь зөвхөн Орос Улсад ногдож буй. Монголоос Орос руу экспортолж буй гол нэрийн барааны гаалийн тарифыг “0" болгосон ч манай экспорт маш бага хэмжээгээр л өснө. Тодруулбал, үхрийн махан нөөшилсөн бүтээгдэхүүний 20%-ийн гаалийн тарифыг “0” болгосноор экспорт $0.3 сая, адууны махны 15%-ийг “0” болгосноор $1.7 сая л нэмэгдэх юм. Гэхдээ ингэж нэмэгдэхийн тулд 33 эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Тэгэхээр байдал баргар байгаа биз?

Дүгнэвэл, ЕАЭЗХ-ны ЧХХ бодит байдал дээр худалдааны баланс, дотоодын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлэх нь юу л бол? Экспортын хэмжээгээ өсгөж, тарифын хөнгөлөлтөөс илүүтэй зах зээлийн өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол тариф "0" болсон ч экспорт "0" хэвээр байх эрсдэлтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.