• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 9, 2023
Зах зээл

Орон сууцны барилгын өртөг жилийн өмнөхөөс 26.7% өслөө

yld
С.Ангирмаа
8 сарын 9, 2023
8 сарын 9, 2023

Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх оны мөн үеэс 21.5% өслөө.

Бүх барилгын өртгийн өсөлт > 20%

Барилгын өртгийн өсөлтийг ангилж харъя,

  • Орон сууцны: Тус ангиллын барилгын өртөг жилийн өмнөхөөс 26.7%, өмнөх улирлаас 2.8% өссөн аж. Үүнд материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингийн зардал тус тус өссөн нь нөлөөлөв.
  • Орон сууцны бус: Түүнчлэн орон сууцны бус барилгын өртөг ч мөн жилийн өмнөхөөсөө 20% өсжээ. Учир нь сургуулийн барилгын өртөг, эмнэлэг, сувиллын барилгын өртөг, конторын барилгын өртөг нэмэгдсэн юм.
  • Инженерийн барилга: Уг ангиллын барилгын өртөг 20.2% өссөн байна. Энэхүү өсөлтөд авто замын байгууламжийн өртөг, эрчим хүчний байгууламжийн өртөг өссөн нь нөлөөлсөн хэрэг.

Нөхцөл байдал

Барилгын өртөг нэмэгдэх нь нийт барилгын үнийг өсгөх нь ойлгомжтой. Тиймдээ ч өнгөрсөн II улирлын эцэст Улаанбаатар дахь шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 18.4% нэмэгдэж ₮3.79 саяд хүрсэн аж. Хуучин орон сууцных ч ялгаагүй 10.4% өсжээ. Тэгвэл цаашид энэ жилийн их хэмжээний үер барилгын үнэд нөлөөлж болзошгүй байна. Тодруулбал,

  • Хохирол: Хүчтэй үерийн улмаас барилга байгууламжид их хэмжээний хохирол учирч үнэ цэн нь буурна. Тэгэхээр үерт өртөмтгий бүст үл хөдлөх хөрөнгийн эрэлт багасаж, үнэ нь буурах боломжтой.
  • Даатгалын зардал: Түүнчлэн үерийн дараа үерт өртөмтгий бүсийн үл хөдлөх хөрөнгийн даатгалын шимтгэл нэмэгдэж болзошгүй. Энэ нь тус бүсийн засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, шинээр баригдах барилгуудын өртгийг нэмэгдүүлэх магадлалтай.
  • Эсрэг талд: Барилга, орон сууц худалдан авагчид үерт өртөмтгий бүс нутгаас зайлсхийх тул үерийн аюулгүй бүсийн барилгын эрэлт нэмэгдэж үнийн хөөсрөлт явагдаж болзошгүй юм.

Тэгэхээр… Засгийн газар болон хамаарах удирдлагууд далан суваг, ус зайлуулах системийг сайжруулах замаар үерийн бүсийн тэсвэрлэх чадварыг сайжруулснаар урт хугацаандаа тус бүсийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тогтворжуулах эсвэл бүр нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр барилгын салбарын ЗЗ тогтвортой байх юм.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.