Хятадын ДНБ өнгөрсөн онд 5.2% өсөж $17.7 их наядад хүрлээ. Энэ өсөлт засгийн газрын зорилтот түвшинд хүрсэн ч эдийн засгийн сэргэлт нь жигд бус харагдаж байна. Яагаад?
Сүүлийн 10 жил = Саарал
Хятадын эдийн засаг 1961 оноос хойш жилд дунджаар 7.9% өссөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн өсөлт бол дунджаас даруй 2.7 нэгж хувиар доогуур гэсэн үг. Гэхдээ яах вэ, 2022 оны 3%-ийн өсөлтөөс бол сэргэсэн байгаа юм.
Сайнтай муутай үзүүлэлтүүд
Цаашлаад эдийн засгийн гол үзүүлэлтийг нь харвал, гадаад худалдааны эргэлт нь ердөө 0.2% өссөн байна. Угаас чипийн импортын үнийн дүн л гэхэд 15.4% буурч $349.4 тэрбум болсон билээ. Үүнээс геополитикийн асуудал том шарх үлдээсэн нь харагдаж байна. Түүнчлэн,
Эцэст нь, Хятадын Ардын Банк энэ онд эдийн засагт үзүүлэх бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг дэмжихээ мэдэгдээд буй. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Ли Цян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадыг санал болгож, гадаадын бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхээ амласан. Тэгэхээр энэ онд тэд ямар бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа яаж дэмжихийг харж л байя даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.