• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 30, 2025
Зах зээл

Хөрөнгө оруулагчдад ногдол ашиг хуваарилах хугацаа хойшилсоор

yld
С.Ангирмаа
1 сарын 30, 2025
1 сарын 30, 2025

Жил ирэх тусам ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаа ХК-иудын тоо, үнийн дүн нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа ногдол ашгийг хөрөнгө оруулагчдад хуваарилах хугацаа хойшилсоор. Энэ ямар нөлөөтэй вэ? 

🤔 Илүү олон + илүү удаан

2022 онд МХБ (MSE)-д бүртгэлтэй 41 ХК 2021 оны ашгаасаа ногдол ашиг (НА) тараах шийдвэр гаргаж байв. Улмаар тус оны 9-р сарын байдлаар 21 компани НА тараахдаа ногдол ашгийн мэдэгдэл гаргаснаас хойш ашгаа хуваарилах хүртлээ дунджаар 108.2 хоног зарцуулж байв. Харин 2023 онд 43 компани ногдол ашиг (НА) олгохоо зарласан. 

  • ⌛ Хоног уртсав: Өнгөрсөн оны 1-р сарын байдлаар тус 43 компанийн ердөө 25 нь ҮЦТХТ-өөр дамжуулан олгосон бөгөөд тэд НА-аа бүртгүүлснээс хойш хуваарилах хүртлээ дунджаар 115 хоног буюу 4 сарыг зарцуулав. Өөрөөр хэлбэл дундаж хугацаа 7 хоногоор уртассан хэрэг. 
  • 💭 Ямар хохиролтой вэ? Ногдол ашгийг удаан хүлээх нь инфляцад өртөх, ногдол ашгаараа өөр хөрөнгө оруулалт хийж давхар өгөөж хүртэх боломжийг үгүй хийж байгаа юм. Нэмээд ногдол ашгаа хэзээ орохыг тодорхой мэдэхгүй учир орж ирсэн үед төлөвлөгөөгүйгээр үрэх асуудал үүснэ. Энэ талаар ЭНД дарж уншаарай. 

📊 Том зургаар 

2013-2024 оны хооронд давхардсан тоогоор 386 удаагийн ногдол ашиг тараах шийдвэр гарсан байдаг. Гэхдээ тус шийдвэрийг 78 компани л гаргаж иржээ. Үүнд мэдээж түүхэндээ ганц удаа НА тараасан компани ч багтаж буй. Нийт нээлттэй ХК-иудын 45% л гэсэн үг. Гэхдээ банкнууд нээлттэй болсонтой холбоотойгоор нийт хуваарилагдаж байгаа НА-гийн үнийн дүн нэлээд өссөн. Тодруулбал, 2024 онд нийт ₮974 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гарсан нь 2023 оныхоос 1.5 дахин 2016 оныхоос 6.7 дахин өндөр дүн. 

Гэхдээ, ногдол ашиг тараахдаа хэзээ тараахыг тодорхой зааж өгөхгүйгээр хэт удааж байгаа нь НА хөшүүрэг болж ажиллахгүй байх нөхцөл үүсгэж буй. Иймээс СЗХ ногдол ашиг тараах эцсийн өдрийг хязгаарлаж, бидний зүгээр “Ногдол ашгийн өдрөө тодорхой зарлая” гэж уриалаад байгаа юм. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.