
Google-с санаачлан хөгжүүлэгчдийн дунд зохион байгуулж буй Devfest 2023 арга хэмжээ нь дэлхий даяар 90 гаруй орны хагас сая орчим хөгжүүлэгчдийг хамардаг ба 11-р сарын 18-нд Улаанбаатар хотод болох гэж байна.
Монгол хөгжүүлэгчид, технологийн салбарынхан дэлхийн технологийн хөгжилтэй зэрэгцэн алхах, мэдээлэл, боломжид ойр байхад нь туслах зорилгоор Google Developer Groups (GDG) Ulaanbaatar албан ёсны чаптер нь тус эвентийг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ жилийн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж 30 гаруй илтгэгч, 300 орчим оролцогчтойгоор зохион байгуулна.
Монгол дахь Google-н сайн дурын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч Google Developer Groups Ulaanbaatar, Women Techmakers Mongolia, Google Developer Student Clubs Ulaanbaatar комьюнитинууд болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороо хамтран энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Технологийн салбарт ажиллаж буй туршлагатай хөгжүүлэгчид болон мэргэжилтнүүд, ур чадвараа нэмэгдүүлж салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх үнэ цэнтэй мэдээлэл авах сонирхолтой оюутан залуус, зөвхөн хөгжүүлэгчдээр зогсохгүй технологийн салбарт сонирхолтой оролцогчдыг нэгтгэж 1 өдрийн турш мэдлэг мэдээлэл хуваалцах, харилцаа холбоо үүсгэж, цаашдын хамтын ажиллагааны сууриа тавих боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн эвент онцлогтой болж байна.
Арга хэмжээнд ирснээр:
Арга хэмжээг дэмжиж Онлайм Нетворк ХХК, Датаком ХХК, МСтарс Хаб, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, HUB инновацын төв, Фибо Клауд ХХК, Клауд Академи, UBCab, BYL төлбөрийн систем, ST Дизайн хэвлэлийн газар зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Хаана: Aurug Place
Хэзээ: 11 сарын 18-ны 10:00 цаг
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж болон 9989 2055, 8080 0212 дугаарт холбогдон аваарай.
Бэлтгэсэн: Devfest
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.