Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа уншигчид маань анхаарлаа нааш нь. Ямар боломж, ямар өгөөж өгч байгааг хэлээд өгье.
💡 Хөрөнгө оруулалтын шинэ боломж: Хаус зах зээл
Манай хотын хаусны зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй. Шалтгаан нь маш энгийн. Хотын төвийн үнэтэй орон сууц, бохирдол, түгжрэлээс зайлсхийж илүү тав тухтай амьдрах орчинг хайж байгаа хүмүүс хотын захын хаус, вилла хотхонуудыг илүүд үзэх болжээ. Улмаар 2024 онд хаусны борлуулалт 14% өссөн, түрээсийн өгөөж 7.7% хүрсэн аж. Хотын захын дэд бүтцийн төслүүд өргөжиж байгаа нь ч үүнд түлхэц болсон хэрэг.
🏢 Өөр боломж: Үйлчилгээт орон сууц
Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатарын 9 үйлчилгээт орон сууцны төслүүдийн түрээсийн өгөөж дунджаар 9.6% байгаа юм. Энэ дундаас Shangri-la Residence хамгийн өндөр буюу 12.6%-тай гарсан байна. Харин эдгээрийн м.кв-н дундаж үнэ ₮10 сая, түрээсийн үнэ ₮78 мянга аж.
Эцэст нь… Мэдээж энэ боломжууд дээр нэмээд бид бүгдийн мэдэж байгаагаар орон сууцны м.кв-н дундаж үнэ өнгөрсөн жилийн хугацаанд 14.6%, оффис талбайн дундаж үнэ 6.9% өссөн гээд энэ салбарын өсөлт үргэлжилсээр. Угаас манай улсын 1 хүнд ногдох орон сууцны талбай 6.42 м.кв буюу НҮБ-ийн стандартаас 4.7 дахин бага байгаа нь орон сууцжих хэрэгцээ өндөртэйг харуулж байгаа юм. Тэгэхээр энэ салбарын өсөлт цаашид ч үргэлжлэхээр байна даа.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.