• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 28, 2024
Уул уурхай

Үндэсний баялгийн сан яаж ажиллах вэ? 

yld
С.Ангирмаа
4 сарын 28, 2024
4 сарын 28, 2024

Өнгөрсөн 7 хоногт Үндэсний Баялгийн Сангийн тухай хуулийн төслийг Засгийн Газраас нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барьж батлуулсан. Яг ямар хууль баталчхав аа? 

Гурван сан

Баялгийн сан нь “Төсвийн тогтворжуулалтын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хүртээмжтэй хөгжлийн сан” гэсэн 3 бүрэлдэхүүн сантай байхаар тусгагдсан бөгөөд сан тус бүр өөрийн гэсэн эх үүсвэртэй. Тодруулбал,   

  • Төсвийн тогтворжуулалтын сан: Уг санд төсвийн тэнцлийн ашиг болон төсвийн жилийн зарцуулагдаагүй үлдэгдэл зэрэг орлого хуримтлагдана. Үүнийг төсвийн орлогын тасалдлыг арилгах, гамшгийн хор уршгийн ДНБ-ий 1%-иас давсан хэсгийг санхүүжүүлэх зэргээр зарцуулах аж.
  • Ирээдүйн өв сан: Үүнд төрийн өмчийн оролцоотой ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ногдол ашиг, АМНАТ-ийн Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 70% зэргийг хуримтлуулна. 2050 он хүртэл уг сангийн орлогоор Тэтгэврийн нөөц санд бүрдүүлэх юм.
  • Хүртээмжтэй хөгжлийн сан: Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой ААН-ийн төрд ногдох эзэмшлийн тодорхой хувийг худалдсан орлогын 50% нь уг санд хуримтлагдах гэнэ. Үүний 50%-ийг жил бүр үндэсний баялгийн үр өгөөж хэлбэрээр олгож, өрхийн санхүүгийн чадавхыг дэмжихэд зарцуулах аж. 

Хууль батлагдсанаар… 

Үндэсний баялгийн сангийн хуулийг Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд зөвхөн валютаар хадгалагдах учир валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж буй. Гэхдээ хэр сайн ажиллах вэ, гэдэг бол өөр асуудал. Түүнчлэн уг хууль батлагдсанаар хэд хэдэн чухал өөрчлөлт гарч байгаа. 

  • 20%-иас дээш бол ❌: Стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20%-иас дээшгүйг аливаа этгээд дангаар эзэмшихгүйгээр болж буй. Тэгэхээр нэг гэр бүл эсвэл гаднын хөрөнгө оруулагчид аливаа стратегийн ордын 20%-иас бага хэсгийг л эзэмшинэ гэсэн үг.
  • 34% & 10%: Мөн стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10%-иас доошгүйг МХБ (MSE)-ээр нээлттэй арилжаалах үүрэг хүлээхээс гадна 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох юм.

Юутай ч бид баялгийн сангийн хуультай боллоо. Одоо харин Баялгийн сангийн үйл ажиллагааг хэр сайн удирдах вэ гэдэг асуудал байна. Норвегийн Үндэсний Баялгийн Сангийн жишээг харвал үнэт цаас, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулж түүнийгээ хуримтлуулдаг. Мөн жил бүр нийт үнийн дүнгийн 3%-4%-ийг зарцуулахаар тусгасан байдаг. Тэгэхээр бид Норвеги, Катар, Сингапур, Чили гээд олон улсын Баялгийн сангаас суралцаад явах хэрэгтэй болов уу.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.