Азийн тэргүүлэх хөгжмийн арга хэмжээ болох зорилготой “Playtime Festival 2025” наадам 7 сарын 3-6 хүртэл буюу нийт 4 өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдах юм.
Наадмын эхний lineup буюу уран бүтээлчдийн нэрс 2 сарын 27-нд албан ёсоор цацагдахын сацуу “Advance” хөнгөлөлттэй тасалбарын борлуулалт цөөн хоногийн хугацаанд борлуулагдаж эхэлсэн билээ. Гэвч сар шинийн баярын амралтын өдрүүдтэй давхацсанаар үзэгчид тасалбараа тус хугацаанд худалдан авч амжаагүй тул зохион байгуулагчид үнэнч үзэгчдийнхээ хүсэлтийг харгалзан “Playtime Festival 2025” наадмын тасалбарыг хөнгөлөлттэй авах хамгийн сүүлийн боломжийг бүрдүүлсэн “Advance” тасалбарын борлуулалтыг 3 сарын 24-ний 18:00 цаг хүртэл сунгасан байна.
Тасалбарыг энэ үеэр амжиж авах 3 төрлийн "Payment Plan"-г наадмын зохион байгуулагчдаас санал болгожээ.
🎫 Тасалбарыг ЭНД дарж, эсвэл албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр авах боломжтой аж.
“Playtime Festival 2025” наадмын үндсэн 8 тайзанд 104 хамтлаг, уран бүтээлч тоглоно
“Playtime Festival 2025” наадмын эхний Line-up албан ёсоор зарлагдаад буй билээ. Энэ жил Playtime Festival наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд гэсэн нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэх юм байна. Фестивалийн салшгүй нэгэн хэсэг болох хөгжмийн бус хөтөлбөр болох PT+ улам баялаг болж, олон талт хамтралыг бий болгох нь.
Тасалбар авсан бүх үзэгчдэдээ майхан барих эрх үнэгүй дагалдуулна
Playtime Festival нь өнгөрсөн жилээс шинэ талбайд буюу Playtime хүрээлэнд зохион байгуулагдах болсон. Тогтвортой ногоон хүрээлэнгийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьж буй наадам энэ жилээс зөвхөн Tent Camping-тай болох аж. Ингэснээр наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрх бүхий зай талбайд майхнаа барин тав тухтай байрлах боломжтой болжээ. Харин Camper Van-тай үзэгчдэд тусдаа байрлах зогсоолын хэсэг гаргаж байгаа бөгөөд зогсоолын эрх нь удахгүй борлуулагдаж эхлэх юм байна.
Эх сурвалж: Playtime Festival 2025
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.