• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Эдийн засаг

Гадаад худалдааны ашиг жилээс жилд буурав

yld
С.Ангирмаа
6 сарын 10, 2025
6 сарын 10, 2025

Огцорно, огцрохгүй, төмөр зам барина барихгүй гэж байх хооронд гадаад худалдааны ашиг шал арчжээ хө. 

🚨 Сүүлийн 4 жилийн доод

Энэ оны эхний 5 сарын гадаад худалдааны ашиг $884.5 сая гарсан нь 2023 оны мөн үеэс 3.2 дахин буурч, сүүлийн 4 жилийн мөн үед харагдаагүй бага дүн байлаа. Учир нь тус хугацаанд нийт бараа эргэлт 2.3% нэмэгдсэн хэр нь экспорт нь 13.6% буурч, нөгөө талд импорт 31.1% өссөн тул ашиг ингэж багассан байгаа юм. Нэмээд экспортын дүн өнгөрсөн оны мөн үеэс ч 14.7% буурсан байгаа юм.

  • 🧐 Яагаад? Учир нь энэ оны эхний 5 сард нийт 29.3 сая тн чулуун нүүрс гаргасан нь жилийн өмнөхөөс 7.4% буурсан үзүүлэлт. Боловсруулаагүй нефтийн гарц ч 16.6% багасав. Ганц экспортын өнгийг зүлгэж байгаа нь зэс л байна даа. Байгалийн баялгаас гадна махны экспорт ч 29.9%, ноолуурынх ч 30.5% буурсан байх жишээний. 
  • 🙃 Гэтэл нөгөө талд, улаанбуудайнаас бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт дунджаар 60% өсөв. Өндөгний импорт л гэхэд 5.5 дахин өсөж 59.6 сая ширхэгт хүрсэн тул дундаж нь ийм өндөр байгаа хэрэг. Үүнээс гадна өнөө дизель түлш, суудлын машины импорт өсдөгөөрөө өсжээ. Ийм байхад гадаад худалдаа яаж өндөр ашигтай байх вэ дээ. 

🔖 Амаргүй цаг үе

Ганцхан жилийн өмнө $1=₮3,380, гадаад худалдааны ашиг $2 тэрбумд хүрч байв. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрчих гэж. Нүүрсний үнэ нь шал арчиж хэчнээнийг зөөж гаргалаа ч өмнөх шигээ орлого орж ирэхээ болив. Валютын орох урсгал буурахын хэрээр төгрөгийн ханш дарамтад орж, импортын бараа дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Орлого нь өдрөөс өдөрт хумигдаад байхад зардал төсөв нь тэлээд л байдаг. 

Эцэст нь… Миний Монголын асуудал дундрахгүй юм даа. Улс төрд ч эдийн засагт ч шийдэх асуудал их байна. Явган хүний замыг шинэчлэх №1 асуудал уу, явуургүй эдийн засгаа хөдөлгөх асуудал №1 үү гэдгийг ялгаж салгах ухаантай төр засаг бүрдээсэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.