Монголын анхны “Рейтингтэй бонд” болох "SIMPLE-2" бондын урьдчилсан захиалга эхэлжээ. Бондод дурлагсад анхаарлаа хандуулна уу!
- Рейтингтэй бонд: Рейтинг нь компанийн найдвартай байдлыг илтгэдэг үзүүлэлт бөгөөд ОУ-д бондууд нь “Зээлжих зэрэглэл” буюу "Рейтинг"-тэй гардаг. Харин Монголын анхны дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч МИРА нь "SIMPLE" бондод анхны зээлжих зэрэглэлийг олгожээ.
🔢 SIMPLE-2 ба түүний эргэн тойронд
Simple энэ оны 6-р сард Монголын анхны "РЕЙТИНГТЭЙ БОНД” гаргах зөвшөөрөл авсан билээ. Улмаар тэд "Симпл I бонд" бондыг гаргаж ₮20 тэрбумыг татан төвлөрүүлсэн юм. Харин энэ удаад,
- BBB+: Уг бонд нь BBB+ зээлжих зэрэглэлтэй. Энэ нь эрсдэл багатайг харуулдаг хөрөнгө оруулалтын зэрэглэлд тооцогддог.
- 17.5%: Энэ удаагийн SIMPLE-2 бонд нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, 17.5%-ийн хүүтэй байх юм. Тэгэхээр өгөөж нь инфляцын түвшнээс 7.5 нэгж хувь, бодлогын хүүгээс 4.5 нэгжээр өндөр өгөөж байх нь.
- Гол онцлог: Өмнө нь бондуудын өгөөж ихэнх нь улирал тутамд олгогддог байсан бол энэхүү бонд нь сар тутамд өгөөжөө өгнө. Өгөөж хүртэх гэж урт хугацаа туулах шаардлагагүй гэсэн үг. Мөн хаалттай бондын хүүгийн татвар 10% байдаг бол уг бондынх 5% юм.
🔍 Илүү ихийг…
Уг бондоор ₮15 тэрбумыг босгох бөгөөд үүнийгээ зээлийн багцыг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.
- Хэр найдвартай? "SIMPLE-2" бондыг гаргагч Ашид Капитал ББСБ ХХК нь 2016 онд М-Си-Эс Холдинг ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байв. Сүүлийн 3 жилд тус компанийн харилцагчийн тоо 19.7 дахин өсөж 99.6 мянгад хүрсэн аж. Улмаар хүүгийн орлого нь ч 40.4 дахин өссөн тул ашгийн маржин нь 30%-д хүрсэн байна.
Эцэст нь… Уг бондын андеррайтераар бондын арилжаагаар тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ажиллаж буй. Бондын анхдагч ЗЗ-ийн арилжаа 10 сарын 11-17-ны хооронд байх тул уг бондыг эзэмшихийг хүсвэл ЭНД дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.