• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 26, 2025
Улс төр

Татварын шинэчлэл ба ААН-үүдийн туйлын хүсэл 

yld
С.Ангирмаа
3 сарын 26, 2025
3 сарын 26, 2025

Хаврын чуулганы гол хэлэлцэх хуулиудын чухлын жагсаалтад татварын багц хуулийн шинэчлэл байгаа. Яг юуг нь шинэчлэх билээ? 

🧐 Юутай ч шинэчилнэ, гэхдээ бөөрөнхий

Хамтарсан ЗГ татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, ААН-үүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж буй. Энэ талаар Даваа гарагт хэлэлцсэн юм. Ингэхдээ татварын шинэчлэлийн хүрээнд бизнесийн идэвхжилийг ₮1.6 их наядаар нэмэгдүүлнэ гээд байгаа. Арга зам нь, 

  • 📊 Шатлалтай НӨАТ: Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн бөгөөд татварын зардлыг бууруулахыг чухалчилсан гэнэ. Энэ дундаа уул уурхайн бус салбарын бизнес эрхлэгчдийг дэмжиж НӨАТ-ыг шаталсан хэлбэрт шилжүүлэх аж. Өөр нарийн мэдээлэл одоохондоо алга даа. 
  • 🧮 Татаас өгье: Нэмээд, манайхан ер нь нэг салбар, нэг бизнесийг дэмжих болохоороо салбарын орчныг сайжруулахаас илүүтэй хөнгөлөлттэй зээл, татаас ярих дуртай. Энэ эрчээрээ татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ₮2.4 их наядын татварын хөнгөлөлт олгох юм. 

🪄 Тодоос тодорхой хүсэл

Нөгөө талаас ААН-үүд татварын шинэчлэлийн хүрээнд маш тодорхой зүйл хүсэж буй. Энд НӨАТ-ыг 5% болгож бууруулах, НӨАТ төлөгч болох босгыг ₮400 сая болгож багасгах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсвэл босгыг өндөрсгөх гэх мэт. Гэвч одоогоор энэ өөрчлөлтүүдийг хуульд тусгах үгүй нь тодорхойгүй. 

🔻 Нөгөө талын нөхцөл

Эсрэг талд татвараар босдог төсөв бидэнд бий. Өнгөрсөн оны энэ үед ашигтай гарч байсан төсвийн тэнцэл одоо хэдийн ₮565.8 тэрбумын алдагдал хүлээчхээд байгаа. Хэрэв татварын хувь хэмжээнд том өөрчлөлт оруулбал төсөвт тодотголын асуудал яригдана. Гэхдээ эрх баригчид маань орлогын цоорхойгоо алтаар нөхөх төлөвлөгөөтэй байгаа бололтой. 

Эцэст нь… Татварын хуулийг нэг мөр шинэчилж байгаа бол дорвитой, нарийн заалтуудыг тусгаж өгөх нь чухал байна. Нөгөө талаас төсвийн бүтэц, ачаалал зэргээ ч тооцоолох нь зүй. Ямартай ч УИХ-д юу өргөн барихыг нь харж л байя даа.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.