• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 28, 2023
Зах зээл

BYD дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчдийн нэг боллоо

yld
М.Хулан
8 сарын 28, 2023
8 сарын 28, 2023

Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD (1211.HK) дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдлээ.

Домгуудын эгнээнд

BYD-н борлуулсан автомашины тоо энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 96% өсөж 1.3 саяд хүрснээр анх удаа дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчдийн нэг болов. Харин томоохон автомашин борлуулагчдын жагсаалтыг Toyota (7203.T) тэргүүлж, Volkswagen (VOW3.DE) удаалсан юм.

BYD-н борлуулалт Mercedes-Benz (MBG.DE) болон BMW (BMW.F)-г гүйцсэн юм. Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн тавцанд гарч ирж буйг харуулах мэт ганц BYD-р тогтохгүй Geely 13-т, Changan Automobile 14-т, Chery Automobile 17-д тус тус жагсаад буй.

  • Тэлэлт: Хятадын автомашин үйлдвэрлэгчид ОУ-ын зах зээлд эрчтэй тэлж байгаа. Тухайлбал, Хятадын автомашины экспорт 2022 онд өнгөрсөн оноосоо 55% өсөж 3.4 саяд хүрснээр Германыг ардаа орхин дэлхийн 2 дахь том автомашин экспортлогч улс болсон.
  • Шахалт: Харин эсрэг талд тэд хүчирхэгжиж байгаа нь гадаадын автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын зах зээлд гишгэх газрыг хумих болов. Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар Хятадын автомашин үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийнхээ бараг тал хувийг эзлэх болов.
  • Шалтгаан: Хятад автомашин дэлхийн зах зээлд тэсрэлт хийж байгаа нь тус салбарын ирээдүй гэж яригдах цахилгаан автомашинтай холбоотой.

Ирээдүйд

Moody's Analytics-н төсөөллөөр Хятад 2023 оны эцэс гэхэд дэлхийн автомашин экспортлогч Японыг гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа. Тэднийг олноос онцгойруулж байгаа зүйл бол хямд үнэтэй ч чанартай автомашин. Цаашид ч үнийн өрсөлдөөн улам л ширүүсэх төлөвтэй байгаа. Tesla (TSLA) хүртэл сав л хийвэл Хятадад борлуулж буй автомашины үнээ бууруулаад байдаг шалтгаан нь Хятадын зах зээлээс арчуулахгүй гэсэн бодлого аж.

Эцэст нь… Монголд ч гэсэн сүүлийн үед Хятад автомашин олшрох болж. Шинэ, хямд гээд олон давуу талтайгаас гадна дэлхий нийт цахилгаан автомашин руу шилжиж буй энэ үед бид ч цахилгаан автомашины хэрэглээгээ нэмэгдүүлбэл утааны асуудалд ч гэсэн нэмэртэй юм даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.