Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 8 сарын 23, 2023
Тайлан

Сүү ХК-ийн ашиг 2.3 дахин өслөө

yld
С.Ангирмаа
8 сарын 23, 2023
8 сарын 23, 2023

Өнөөдөр нэг жарны түүхт Сүү ХК (SUU)-н хагас жилийн тайланг тоймлоно. Ашиг нь л гэхэд 2.3 дахин өссөн байна.

  • Товчхондоо: Сүү ХК-ийн зах зээл нийт хүн амын 86.8%-ийг хамардаг аж. Түүнчлэн одоогоор 2,500 бэлтгэн нийлүүлэгч, 4,500 харилцагч, 550 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэй болж цар хүрээгээ тэлжээ.

 🔢 Санхүүгийн үзүүлэлт сайжрав

Энэ оны эхний хагаст Сүү ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38% өсөж ₮73.5 тэрбумд хүрээд буй. Сүүний борлуулалт л гэхэд 39%, аарцан бүтээгдэхүүнийх 30%, цөцгийн тосных бүр 6 дахин өссөн хойно арга ч үгүй биз.

  • Улмаар: Борлуулалтын орлого өссөн болон санхүүгийн зардлаа 24.9% бууруулсан зэргээс үүдэн ашигт ажиллагаа сайжирч нийт ашгийн хувь 26%-29% болжээ. Улмаар цэвэр ашгийн хэмжээ нь 2.3 дахин өсөж ₮8.9 тэрбумд хүрсэн хэрэг.
  • ROE : Түүнчлэн компанийн нийт өр төлбөр 10.7% буурсан бол эздийн өмч нь 24.5% өсөж ₮46.7 тэрбум болсон аж. Тиймээс тус компанийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 24 нэгж хувиар өсөж 42%-д хүрчээ. Тэгэхээр тэднийг өөрийн хөрөнгийн ХО-аасаа ашиг олох чадвартай компани гэж дүгнэж болохоор.
  • ₮15.7 тэрбум: Компанийн ногдол ашгийн хувьд 2017 оноос хойш нийт ₮15.7 тэрбумын ногдол ашиг тараасан аж. Энэ жилийн эхний хагаст л гэхэд нийт цэвэр ашгийн 30%-ийг буюу ₮2.6 тэрбумын ногдол ашгаар тараахаар болсон нь жилийн өмнөхөөс 67.1% өсөв.

Цаашид  

Компанийн эхний хагас жилийн онцлох хэсэг нь малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд 4 хоршооны дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн нийт хоршоодын тоог 14-т хүргэсэн аж. Мөн Миний Монголын сүү үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь 2 дахин нэмэгдээд буй. Тэгэхээр компанийн үйлдвэрлэл, борлуулалт цаашид ч өсөх төлөвтэй байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.