Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 3 сарын 4, 2026
Зах зээл

Технологийн салбарт $1.75 их наядын IPO айсуй

yld
Б.Эсүхэй
3 сарын 4, 2026
3 сарын 4, 2026

Он гарснаас хойш сансарт бизнес хийх мөрөөдлийг бодитой болгосон алдарт Элон Маскийн SpaceX IPO-н бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Тэгвэл яг хэзээ IPO хийхээр төлөвлөж буйг нь сонирхоод үзье.

🤫 IPO-н дохио

Энэ сард багтан SpaceX IPO-н хүсэлтээ SEC-д ирүүлэхээр төлөвлөж байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Ингэхдээ олон нийтээс $50 тэрбумыг татан төвлөрүүлэх бөгөөд $1.75 их наядын үнэлгээнд хүрэх төлөвтэй байна. Хэрэв энэ нь амжилттай хэрэгжвэл 2019 онд Saudi Aramco (2223.SR) $29 тэрбумыг босгосноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдоно. Бэлтгэл ажилтай холбоотой зарим нэг мэдээллийг харвал:

  • 6 банк: SpaceX андеррайтераар Citigroup (C), Mizuho (MFG), Royal Bank of Canada (RY.TO), Barclays (BARC.L), Deutsche Bank (DB) болон UBS Group (UBS) зэрэг томоохон 6 банкыг сонгожээ. 
  • $8 тэрбум: Өнгөрсөн онд SpaceX $16 тэрбумын орлого олж, $8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Орлогын дийлэнх хэсгийг буюу 50-80%-ийг нь хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink бүрдүүлсэн аж. 
  • $545 сая: IPO-н хүсэлтэд SpaceX-н эзэмшиж буй $545 саяар үнэлэгдэх 8,285 Биткойн (BTC)-ы мэдээлэл ил болох магадлал өндөр юм.

💰 Бусад хүлээлт 

SpaceX-с гадна хэд хэдэн компанийн IPO ойрын хугацаанд хийгдэх хүлээлттэй аж. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр AI-н аварга OpenAI $110 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээ нь $840 тэрбумд хүрчээ. Харин тэдний гол өрсөлдөгч Anthropic Series-н үнэлгээ $380 тэрбумд хүрээд байгаа ба хамгийн сүүлд Series G шатанд $30 тэрбумыг санхүүжилт татсан аж. Түүнчлэн TikTok-г эзэмшигч ByteDance-г хөрөнгө оруулалтын General Atlantic $550 тэрбумаар үнэлээд байна.  

Эцэст нь… SpaceX-н IPO-н бэлтгэл ажил ногоон гэрлээр урагш явбал ирэх 6-р сард цан цохих ёслол болох товтой. Тэр үеэр дэлхий нийтээрээ л шуугих нь гарцаагүй тул урьдчилаад та хэддээ энэ талаар хүргэлээ шүү. 😅

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.