Голомт Капитал ҮЦК-иас 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Golomt Capital Championship 2” гадаад арилжааны уралдааны бүртгэл эхэллээ. Уг уралдаанд хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөсөн 3 ялагч тодрох ба нийт ₮350 саяын санхүүжилттэй гадаад арилжааны данс ашиглах эрх болон ₮20 саяын эзэн болох юм.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК-иас харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд Монголын хамгийн өндөр дүнтэй буюу ₮100 саяын шагналын сантай “Golomt Capital Champoinship 90” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж ялагчаар өөрийн хөрөнгө оруулалтаа 182.56%-иар өсгөж чадсан К.Манчук тодорсон билээ. Түүний ярилцлагыг ЭНД дарж сонирхоорой.
Бүртгэлийн хугацаа: 3 сарын 25-наас 6 сарын 16
Үргэлжлэх хугацаа: 4 сарын 1-нээс 12 сарын 20
Хэрхэн оролцох вэ?
Гадаад зах зээлийн арилжаанд оролцогчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй хүн бүр оролцох боломжтой.
Ялагч болоход тань Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) Б.Хулан, Голомт Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нарын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах аж.
Уралдааны үнэн бодит, хараат бус байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.