• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 4, 2025
Зах зээл

ЗГҮЦ-ны дотоодын арилжаа яаж явагдах вэ? 

yld
С.Ангирмаа
4 сарын 4, 2025
4 сарын 4, 2025

Өчигдөр Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-иас Засгийн газрын дотоодын үнэт цаасны арилжааны мэдээг гаргасан. Энэ арилжаа яаж явагдах вэ?

⏳ Түүх сөхье

Анх 2012 онд өмнө Засгийн газрын дотоод үнэт цаас (ЗГҮЦ)-ыг Монголбанкаар дамжуулан арилжаалдаг байв. Үүний дараа 2015 онд буюу одоогоос 10 жилийн өмнө ЗГҮЦ-ны тодорхой хэсгийг биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн байдаг. Үүнээс хойш тус оны 3-р сарын байдлаар МХБ нийт ₮80 тэрбумын ЗГҮЦ-ыг арилжаалснаар өдрийн дундаж арилжааны дүн нь ₮10-₮20 саяас ₮1.5 тэрбум болтлоо өсөж байжээ. Харин 2017 онд ЗГҮЦ-ны нээлттэй арилжааг зогсоосон байдаг. 

🧮 8 жилийн дараа: Улирлын ₮60 тэрбум

Хөрөнгийн зах зээлд дээрх он жилүүд шиг идэвх сэргэлт авч ирэхээр ЗГҮЦ-ны дотоодын арилжааг энэ сарын 16-наас сэргээж байгаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл санал болгох, зах зээлийн суурь хүүг тогтоох зорилгыг давхар агуулж буй. Арилжааны тухайд, энэ улирлын 4-6 сарын хооронд сар тутамд ₮5 тэрбумын 4 удаагийн арилжаа зохион байгуулж нийтдээ ₮60 тэрбумын арилжаа явагдана. 

  • 📆 Онцлог: Хугацааны хувьд сарын дунд үеэр 1 өдөрт 2 удаа, сарын сүүлээр 1 өдөрт 2 удаа байх юм. Харин үнэт цаасны төрөл нь хямдруулалтай болон купонтой гэж хуваагдах бөгөөд хямдруулалтай ҮЦ-ны хугацаа богино буюу 26-52 хоног байх нь ээ. 
  • 🔍 Ямар өөрчлөлт гарах вэ? Ингэснээр үнэт цаасны зах зээл идэвхжиж бусад компаниудын үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэх, хүүгээ ЗГҮЦ-ны жишиг хүүгээр гаргах, хөрөнгө оруулагчид бусад үнэт цаасыг сонгохдоо ЗГҮЦ-ны өгөөжтэй харьцуулж үнэлгээ, эрсдэлийг тодорхойлох зэрэг боломжууд үүснэ.
  • 📌 Хамгийн чухал нь өмнө нь ЗГҮЦ-ыг ихэвчлэн арилжааны банкнууд авч байсан бол энэ удаад хувь хүмүүс, хөрөнгө оруулалтын сангууд оролцох, хүүгийн түвшин, арилжааны явцыг ил тод харах боломжтой болж байна. Угаас одоогоос 10 жилийн өмнө уг арилжааг зогсоогоогүй байх үед банкууд ₮2.2 их наядын ЗГҮЦ эзэмшиж байсан билээ. 

Эцэст нь… Муутай ч сайнтай ч ЗГҮЦ-ны дотоодын арилжаа зөв голдиролдоо орох нь. Одоо оролцоо, өгөөж, нөлөө нь ямар байх нь уу гэдэг сонирхолтой байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.