Монголын Финтекийн Холбоо-ноос жил бүр зохион байгуулдаг Frontier Fintech Summit арга хэмжээ “Торгоны зам 2.0” уриатайгаар 9 сарын 18, 19-нд зохион байгуулагдана.
Өнгөрсөн жилүүдэд Монголд финтек компаниуд цар хүрээгээ тэлж, мөн шинээр компаниуд нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод буй. Тухайлбал, төлбөр тооцоо хийх, зээл авахаас эхлээд такси дуудах, онлайн худалдан авалт хийх, төрөл бүрийн үйлчилгээ авах зэрэг өдөр тутмын үйлдлээ бид финтек суурьтай апп-уудын тусламжтай хялбархан гүйцэтгэх болсон билээ. Тэгвэл эдгээр компанийг нэгтгэсэн мэргэжлийн холбоо болох Монголын Финтекийн Холбоо тун удахгүй Frontier Fintech Summit 2023 арга хэмжээг зохион байгуулж, салбарын ололт амжилт, сорил бэрхшээл, боломж, бодит туршлагаа хоёр өдрийн турш хэлэлцэх гэж байна.
Энэ жилийн тухайд Silk Road 2.0 буюу “Торгоны зам 2.0” уриан дор Монголын финтек салбарын гол төлөөллүүд, төрийн холбогдох байгууллагуудаас гадна Япон, Сингапур, Хонконгоос олон улсын туршлагатай экспертүүд оролцож, финтекийн ертөнцөд трэнд болж буй чухал сэдвүүдээр ярилцаж, бодит туршлага, боломжийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлог юм.
📌 Хэзээ: 9 сарын 18, 19
📌 Хаана: Шангри-Ла Волрүүм
🎫 Тасалбарыг ЭНД дарж аваарай.
Бэлтгэсэн: Монголын Финтекийн Холбоо
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.