• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 21, 2023
Хэвлэлийн мэдээ

Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлэг байгуулна

lemonpress
Lemon Press
9 сарын 21, 2023
9 сарын 21, 2023

Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг Монголд байгуулна.

МУ-ын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн, Монгол улсдаa энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа билээ.

Тэгвэл тус эмнэлэг нь “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Японы хөрөнгө оруулалттай, Олон улсын стандартад нийцсэн нөхөн үржихүйн эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлээд байна. Эмнэлгийн барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр зэрэглэлийн агаар, орчны бохирдол шүүх системтэй, байгальд ээлтэй материал ашиглах зэргээр шийдэн, ашиглалтын үеийн тав тухыг бүрэн хангасан, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцсэн “ногоон” барилгын технологиор барьж, гүйцэтгэн, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Эмнэлгийн сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлэгтэй болсноор үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл гадаад явах, өндөр зардал гаргах шаардлагагүй болно. Зөөлөн сэдэлт байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай ажилладаг Монгол дахь цорын ганц эмнэлэг болох “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” санг дэргэдээ байгуулж, үргүйдэлтэй хосуудад тусалж ирсэн. 

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр 1300 гаруй хүүхэд аав ээж, эмээ өвөөдөө аз жаргал болон мэндэлжээ. Монголд цор ганц вакум өрөө бүхий орчин үеийн лабораторитой тус эмнэлэг 2018 оноос Үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болж байсан билээ. 

Тус эмнэлгийг зорих гадаад үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, олон шинэ технологи нэвтрүүлсэн нөхөн үржихүйн цогцолбор эмнэлэг болсноор үр шилжүүлэн суулгах ажилбар, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ дараагийн шинэ шатанд гарах, төв Азидаа тэргүүлэх эмнэлэг болох үүд хаалга нээгдэх юм.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.