Бид Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-ны Гүйцэтгэх захирал Э.Төртогтохтой өнгөрсөн онд дотоодын крипто зах зээл хэр байсан талаар ярилцлаа. Тухлан сууж уншина уу!

Бид Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо (МБНХ)-ны Гүйцэтгэх захирал Э.Төртогтохтой өнгөрсөн онд дотоодын крипто зах зээл хэр байсан талаар ярилцлаа. Тухлан сууж уншина уу!
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн (ВХҮҮ) тухай хууль батлагдаад хэдийнээ 2 жил өнгөрсөн байна. 2023 оны тухайд дотоодын крипто зах зээлд онцлох ямар үйл явдал тохиов?
Өнгөрсөн оны III улирлын байдлаар ВХҮҮ-ийн зах зээлийн үнэлгээ ₮287.8 тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд нийт 12 крипто биржүүд зах зээлд албан ёсны бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн нийт харилцагчдын тоо нь өнгөрсөн жилээс 3 дахин өсөж 917,928-д хүрэв. МБНХ-ны зүгээс зохицуулагч байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) болон бусад байгууллагуудтай зах зээл дэх тоглогчдыг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтран ажилласаар байна. Тухайлбал, СЗХ-той хамтран ВХҮҮ-ийн үйл ажиллагааны журам болон ВХҮҮ-ийн бүртгэлийн журам дээр тус тус өөрчлөлт оруулсныг онцлох нь зүйтэй болов уу. Цаашлаад,
2023 он бол крипто зах зээл болон тоглогчдын хувьд хууль, журмын зохицуулалтууд утга төгөлдөр хэрэгжиж эхэлсэн жил боллоо. Түүнчлэн зохицуулагч байгууллагууд ямар хэмжээнд оролцох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ямар хэлбэрээр хяналтыг хэрэгжүүлэх, дэвшилтэт санхүү болон технологийн шийдлийг хэрхэн ашиглах, тоглогчидтой хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг аль аль талдаа олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан. Үүнээс гадна олон нийтийг мэдээллээр хангах, крипто салбарын талаарх ойлголтын эрэлт хэрэгцээ их байна гэж харсан тул мэдээллийн сувгуудаар дамжуулан зах зээлийн мэдээллийг түгээхэд нэлээдгүй ач холбогдол өгч ажилласан.
Одоо дотоодын зах зээлд 12 бирж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр биржүүд 2023 оныг хэр давав?
Өнгөрсөн он бүхэлдээ крипто өвөл буюу зах зээл уналттай үе байсан. Тийм хэдий ч дотоодын ч биржүүд энэ хүнд цаг хугацааг туулаад гараад ирлээ. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд ВХҮҮ-д дээр их наядаар хэмжигдэх арилжаа хийгддэг байсан бол 2023 оны эхний 11 сарын байдлаар дөнгөж ₮110 тэрбум орчмын арилжаа хийгдсэн байгаа юм.
Крипто биржүүд бол Финтекийн хамгийн төгс төлөөлөл. Магадгүй 2020, 2021 оны дотоодын криптовалютын шуурганаар энэ салбарын тоглогчид муу нэр, луу данстай болсон. МБНХ бол крипто биржүүдийн нэгдэл, бусад оролцогчид болох криптовалют, NFT гаргасан, блокчэйн технологи, метаверс орчин хөгжүүлэгчид болоод бусад байгууллагуудыг ч бид хамтатгаж крипто зах зээлийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Финтек компанийн хамгийн чухал, зайлшгүй хэрэгжүүлэх зүйл бол дотоод хяналтын зөв, сайн тогтолцоог бүрдүүлэх. Нөгөө талдаа салбарын тоглогчдын чадамж, баталгааг бусад хамтын ажиллагаатай байгууллагуудад таниулах. Өнөөдрийн байдлаар дотоодын 12 крипто бирж бүгд ISO/IEC 27000 буюу мэдээллийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог нэвтрүүлээд, давтан үнэлгээгээ ч хийлгэсэн. Дээрээс нь хуулийн дагуу тус хяналтын тогтолцоог хэр зөв ажиллаж байгааг хөндлөнгийн байгууллагаар давхар хянуулсан юм.
Цаашлаад KYT - Know your transaction хэсгийг журмаар зохицуулж дотоодын болон ОУ-ын гүйлгээн дээр харилцагчийн гүйлгээг таньж мэдэх, ямар нэгэн эрсдэлтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд илрүүлэх цаашлаад таслан зогсоох зорилгоор 12 бирж маань гадаад арилжааны хяналтын программыг ашиглаж байгаа гэх мэтчлэн дотоод хяналтын тогтолцоог илүү сайжруулах, төгөлдөржүүлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллалаа. Түүнчлэн СЗХ хороонд бүртгэлтэй аудитын компаниар 12 крипто бирж маань санхүүгийн аудит хийлгээд авсан.
Тэгвэл 2024 онд МБНХ ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
Блокчэйн технологи санхүүгийн бүх салбарууд руу ямар нэгэн байдлаар нэвчиж байна. Дараагийн 10 жилд ч тус технологийн эрч улам л нэмэгдэх төлөвтэй байгаа. Ингэснээр блокчэйн нэвтэрсэн санхүүгийн салбарынхан крипто салбарын тоглогчид болох нь гарцаагүй юм.
Одоо ВХҮҮ нар ХЗЗ-ийн нэг хэлбэр маягаар хөгжиж буй. Бидний зорилго бол мэдээж крипто зах зээлийг илүү өргөжүүлэх. Гэхдээ СЗХ-ны зохицуулалттай байгууллагууд дээр биет бус хөрөнгө байдлаар бүртгэлжүүлээд байгаа, нөгөө талд хөрөнгө мөн, хөрөнгө биш, зохицуулалттай салбарууд виртуал хөрөнгө эзэмшиж болохгүй гэдэг хязгаарлалтууд ч явагдсан. Хэрвээ энэ байдал даамжирвал тоглогчид тэсэж үлдэх, зах зээл тэлэх орон зайгүй болно. Үүнтэй холбоотойгоор нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг Монголд төдийгүй ОУ-д ч алга. Тэгэхээр 2024 онд хамгийн чухал хийх зүйл бол нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн баримт бичиг гаргах асуудал байгаа.
Эцэст нь 2024 оныг крипто зах зээлийн сэргэлтийн үе гэж харах үндсэн 2 шалтгаан бий.
Урилга хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Та бүхэнд ч мөн баярлалаа. Амжилт хүсье!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.