• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 18, 2024
Бизнес

Dr.Martens-н хувьцааны үнэ түүхэн доод түвшинд хүрлээ

yld
М.Хулан
4 сарын 18, 2024
4 сарын 18, 2024

Dr.Martens (DOCS.L)-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 30% унаж түүхэн доод түвшинд хүрлээ. Цаашлаад CEO-гоо ирэх жил солихоор болсон гэхчлэн Монгол залуусын дурлаж өмсдөг гутлын компанийн дотор юу болоод байна? Сонордуулъя аа бид. 

Martens авах хүн алга

  • Компани өнгөрсөн Мягмар гарагт 2023 оны болон энэ жилийн орлогын төсөөллөө танилцуулсан юм. Гол нь энэ жил компанийн Америк дахь бөөний борлуулалтын орлого нь 2 оронтой тоогоор буурах нь ээ гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгснөөр хувьцааны үнэ нь түүхэн доод түвшинд хүрэв. Үүгээр ч зогсохгүй хувьцааны үнэ нь IPO хийх үеийн үнээсээ 80% унаж Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжааг түр зогсоох нь тэр. Эрэлт буурна: Dr.Martens-н бөөний худалдааны талыг намар, өвлийн коллекци нь эзэлдэг бөгөөд Америк дахь бөөний борлуулалт нь энэ онд $24.9 саяар буурах магадлалтай байгаа аж.
  • Гэхдээ зардал бол өснө: Үүний хажуугаар компани Америкт нэмж $18.8 тэрбумаар борлуулалтын төв барихаар төлөвлөсөн нь орлого буурна бэлтгэлтэй байгаарай гэсэн хэр нь зардлаа танах биш харин ч өсгөх нь гээд хөрөнгө оруулагчдын ундуйцлыг төрүүлээд буй. Учир нь компани өнгөрсөн жил Лос Анжелес хотын 3 байршилд цахим худалдааг нэмэгдүүлэхээр 3 төвийг байгуулсан ч борлуулалтаа өсгөхөд дэмтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Гэснээс тэд өнгөрсөн оны тайлангаа ирэх 5 сарын 30-нд танилцуулна тэр үеэр л харъя даа.

Удирдлагын халаа, сэлгээ

Цаашлаад, Dr.Martens-н CEO Кенни Вилсон-н хэлж буйгаар Америкийн бөөний худалдааны зах зээл сэргэвэл бизнесийн үйл ажиллагаа ч дагаад сайжирна хэмээсэн ч энэ жил бол тохиохгүй шинжтэй байгааг мэдэгдсэн. Тэрбээр 2018 оноос хойш Dr.Matens-г удирдсан нэгэн бөгөөд CEO-н суудлаа Apple-н ахлах удирдлага асан Иже Нвокориед өгч байгаа. Шинэхэн CEO-н хувьд гол зах зээл болох Америк дахь эрэлт болон орлогыг нэмэгдүүлэх томоохон даалгавартайгаар шинэ албандаа томилогдох нь дээ.  

Сонирхуулахад, тэд 2021 онд олон нийтэд нээлттэй компани болсноос хойш нийт 5 удаа ашиг буурах төлөвтэй байгааг анхааруулж тэр бүрд нь л хувьцааны үнэ нь уруудан шинэ түүхэн доод түвшинг тогтоож байв. Юутай ч Dr.Martens хувьцаат компани болсноосоо хойш анх удаа CEO-гоо солих гэж байна. Шинэ удирдлага тэднийг одоогийн хямралаас нь гаргаж чадах болов уу?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.