Энэ оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр нийт 341 арилжаа явагдсанаас 189 буюу 55%-ийг нь нүүрсний арилжаа эзэлж байна.
🆙 Ахиц
Хагас жилийн байдлаар тус бирж дээр нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүний арилжаа хийгдээд буй. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд биржээр 299 удаагийн арилжаа хийгдэж 15.6 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдаж байсан бол энэ оны хагаст хэдийнээ 15.6 сая тн бүтээгдэхүүний арилжаа хийгджээ.
Нүүрс: 95% ➡️ 55%
Биржийн арилжааг тэргүүлж буй нүүрсний нийт арилжаанд эзлэх хэмжээ өнгөрсөн онд 95% байсан бол өдгөө 55% болоод буй. Гэхдээ энэ нь нүүрсний арилжаа буурсан хэрэг бус харин арилжааны сагсанд төмрийн хүдрийн эзлэх хэмжээ өнгөрсөн онд 4.3% байснаас 43.6% болж нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, он гарснаас хойш төмрийн хүдэр, баяжмалын 149 арилжаа явагдаж 983 мянган тн буюу $71.6 саяын дүн бүхий арилжаа хийгдсэн байна. Харин зэсийн 2, хайлуур жоншны 1 арилжаа хийгдээд буй.
Эцэст нь… Яг жилийн өмнө МХБ ХК (MSE) уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зөвшөөрлөө авч байсан. Одоогийн трэндээр бол 2024 оны нүүрсний арилжаа өнгөрсөн оноосоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй дэг шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.