• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

CS2-н стикерийн ид шид

yld
Б.Эсүхэй
5 сарын 25, 2025
5 сарын 25, 2025

eSport-н томоохон төрлийн нэг CS2 тоглоомын дэлхийн аварга болох BLAST.tv “Austin Major 2025” тэмцээн хаяанд иржээ. Үүнтэй холбоотойгоор CS2-н тамирчид өөрийн стикерээ гаргаад байна.

  • Энэ нь тамирчдын хувьд CS2 тоглоомд мөнхрөх чухал үйл явдал төдийгүй CS2-н тамирчид өөрийн стикерээ гаргаснаар дунджаар $200-$250 мянгын орлого олдог аж. 

🌠 CS стикер гэдэг нь…

Major-т оролцох тамирчид өөрийн стикерээ гаргаж, зөвхөн тэмцээний үеэр стикер нь $0.99-оор борлуулагддаг. Гэхдээ шууд өөрийн сонголтоор тухайн стикерийг сонгох боломжгүй буюу $0.99-оор капсул авч, санаандгүйгээр стикер нь гарч ирэх аж. Тоглоом сонирхогчид стикертэй болсноор эзэмшдэг буу дээрээ нааж, гангардаг байна. Мөн сонирхогчид тухайн авсан стикерээ хоёрдогч зах зээл дээр ч борлуулах боломжтой. Бараг л үлгэр домог шиг байсан NFT-н ориг хувилбар гэж хэлэхэд болно. 

  • 🤑 Хамгийн үнэтэй стикер: Одоогоос 11 жилийн өмнө EMS Katowice 2014 Legends тэмцээний үеэр гарсан iBUYPOWER (Holo) – Katowice 2014 стикер $80 мянгаар үнэлэгдэж байна. Стикерийн нийлүүлэлт хязгаарлагдмал тул үнэ нь өсөхөд чухал нөлөөтэй ажээ. 

💰 Хэдийг олдог вэ?

Том зургаар нь харвал CS2 стикерийг тус тоглоомыг хөгжүүлэгч Valve гаргаж, тэмцээний туршид цугларсан стикерийн борлуулалтаас 50%-ийг нь авсны дараа багуудад үлдсэн 50%-ийг нь олгодог аж. Үүнээс цааш багуудын тамирчидтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид руу дунджаар нийт борлуулалтын 5%-15% нь очдог байна. Хамгийн өндөр стикер борлуулалттай тэмцээн BLAST.tv Paris Major 2023 байсан ба тус тэмцээний үеэр нийтдээ $110 сая цугларчээ. Үүнээс дунджаар contender-т багтсан тоглогчид $250 мянга, challenger-т тоглогчид $200 мянгыг тус тус олсон гэнэ. 

🇲🇳 Cтикерийн түүх 

Энэ жилийн Major тэмцээнд Монголоос The Mongolz болон Chinggis Warriors багуудын нийт 10 тамирчин стикерээ гаргалаа. Ингэснээр стикер гаргасан Монгол тамирчдын тоо 16-д хүрч, нийт стикерийн тоо 37-д хүрэв. Эдгээр 16 тамирчны 10 нь Монголын eSport-н түүхэнд хамгийн амжилттай яваа The Mongolz багт тоглож байх хугацаандаа стикер гаргажээ. Манай тамирчдаас хамгийн олон стикер гаргасан тамирчид bLitz буюу Б.Гарьдмагнай, Techno буюу М.Содбаяр нар тус бүр 6 удаа өөрийн стикерээ гаргаад байна. 

Эцэст нь… Удахгүй болох Major тэмцээнд The Mongolz баг 4 дахь удаагаа оролцох гэж байгаа бол Chinggis Warriors багийн хувьд анх удаа оролцох гэж байна. Монголын болон Ази тивийн нэрийг дэлхийд гаргаж буй 2 багтаа амжилт хүсье. 🫡

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.