Шатахууны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад АИ-92 77%, дизелийн түлш 82%, AИ-95 117% тус тус өсжээ. Ер нь энд юу болоод байна вэ? 🧐
Засгийн газрын зохицуулалт
Монгол Улс 2020 оны 1-р сард АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд эрсдлийн сан байгуулсан. Энэ нь ч үр дүнгээ өгч 2021 оны 7-р сар хүртэл АИ-92 шатахууны үнэ тогтвортой байсан юм. Харин үүнээс цааш энэ оны 4-р сар хүртэл 37% өсжээ. Энэ өсөлтийг УУХҮЯ Оростой хэлэлцээр хийж 1 тн АИ-92 шатахууны үнийг $270-оор бууруулж, нэг литр шатахууныг ₮940-өөр нэмэгдэхээс хамгаалаад байгаа ч урт хугацаанд үнийг бууруулж, тогтвортой байлгаж чадах үгүй нь эргэлзээтэй байна.
Цаашид
Өрсөлдөөнийг нэмэх: Манай улсад орж ирж буй бүх шатахуун Оросын Роснефть компаниас нийлүүлэлтийн зөвшөөрөл бүхий цөөн тооны томоохон компаниудаар дамжиж ирдэг. Шатахууны үнийг бага байлгахын тулд нийлүүлэлтийн тусгай зөвшөөрлийг хэрэгсэхгүй болгож зах зээлийг өрсөлдөөнтэй болгох талаар санал
хүргүүлэх шаардлагатай.
Газрын тосны үйлдвэр: Манай улс Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. Үйл ажиллагаа нь 2019 онд эхэлсэн ч тус үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойг барих асуудал өнгөрсөн 4-р сард л хэлэлцэгдэж, 3 жилийн дотор барихаар
болсон. Энэ үйлдвэр дотоодын хэрэглээг бүрэн хангаж чадахгүй ч импортын хараат байдлыг бууруулах юм.
Чөлөөт үнэ: Шатахууны үнийг дэлхийн зах зээлээс хамааран чөлөөтэй хэлбэлзэж байхаар сул орхих нь бас нэг төрлийн гаргалгаа юм. Тухайлбал, Дэлхийн банкны урьдчилсан таамгаар Brent төрлийн газрын тос 2023 онд $92 болж
буурна гэж таамагласан. Манай шатахууны үнэ дэлхийн зах зээлийг дагадаг бол сайхан л юм.
Эцэст нь... Эдийн засаг хумигдаж, инфляц өссөн энэ үед шатахууны импортын хараат байдлаа бууруулах нь нэн чухал байна. Манайх хэзээ дотоодын хэрэглээгээ хангадаг болно доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.