
Монголын визуал арт, электрон хөгжмийн хамгийн том фестиваль болох Kharkhorum Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа "TIME" концепцоор эргэн ирж байна.
Энэ жилийн Kharkhorum Festival-н онцлох бүтээн байгуулалт нь Азидаа хамгийн томд тооцогдох 300 метр урт тайз бөгөөд 360° визуал орчин, дэлхийн түвшний гэрэл, дуу, медиа арт технологийг нэг дор цогцлоох юм.
2022 онд "OILAN", 2023 онд "ECLIPSE", "SPIRITS" дамжуулан Монголын фестивалийн соёлд шинэ өнгө төрх бий болгосон бол энэ удаа цаг хугацаа, түүх, ирээдүйг холбосон "TIME" үзэл санааг гол концепцоо болгон сонгожээ.
Эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүхэн өв, соёлын үнэ цэнийг орчин үеийн визуал арт, гэрэлтүүлэг, хөгжим, дуу дүрсний шийдлээр дахин бүтээх нь фестивалийн гол зорилго юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төсөл нь зөвхөн хөгжмийн фестиваль бус, Монголын соёлын өвийг дэлхийд шинэ хэлээр таниулах, жил бүр уламжлал болгон хөгжүүлэх олон улсын хэмжээний урлагийн платформ болох зорилготой гэдгийг онцолж буй.
Өнгөрсөн жилүүдэд Steppe Arena-д зохион байгуулагдаж байсан фестиваль энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.
За тэгээд артистууд хэн хэн байх бол…
🔗 Тасалбар авах:
📍 Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
📅 Хэзээ: 8 сарын 22, 23
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.