• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 18, 2024
Тайлан

Монголын ТОП-100 ААН-ийн 4 нь уул уурхайн компани 

yld
М.Хулан
11 сарын 18, 2024
11 сарын 18, 2024

2023 оны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын томоохон 100 компани  тодорлоо. Тэдгээр компаниуд Монголын ДНБ-ий 73%, нийт татварын 29%-ийг бүрдүүлж, 83.7 мянган ажлын байрыг бий болгоод буй.  

  • 🔁 Салбарын шилжилт: ТОП-100-гийн сагсны тал гаруй буюу 59 нь уул уурхай болон худалдаа, үйлчилгээний компаниуд. Харин шинээр уул уурхайн 11 компани, барилга, замын 5 компани жагсаалтад орж ирээд буй. 

⤴️⤵️ Өгсөж, уруудав

ТОП-100 компанийн жагсаалтыг “Оюу толгой” ХХК 2 дахь жилдээ тэргүүлж, Энержи Ресурс ХХК байр ахин 2-рт бичигдэх болов. ТОП-10 дотор МАК 6 байр, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК 30 байр тус тус ахисан бол Шунхлай ХХК 7 байр, Мобиком Корпораци ХХК 5 байр ухарснаар ТОП-10-аас хасагдав. Харин том зургаараа хамгийн хол үсрэгсдээр тодорсон Өсөх Зоос ХХК 56 байр, Баялаг Энержи Ресурс ХХК 50 байр тус тус ахижээ. Тэдний хамт 5 компани 29-өөс дээш байр ахисан байсан шүү.   

  • 🆕 Цоо шинэ ТОП:Харин Саусгоби Сэндс ХХК цоо шинээр жагсаалтад багтаж 11-рт бичигдэж эхэлсэн төдийгүй тэдэнтэй хамт Шарын гол ХК (SHG), АПУ Дэйри ХХК, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК тэргүүтэй 18 компани ТОП-100-д шинээр багтах болов.
  • Хаалттай 🆚 Нээлттэй:ТОП-100-д багтсан ХК-иудын хувьд 5-аар нэмэгдэж 14 болсон бөгөөд тус 14 компанийн 5 нь ТОП-10-д багтаж буй.  
  • 🎡 Аварга группүүд: М-Си-Эс Групп болон Шунхлай Групп өнгөрсөн жилийн байраа хадгалж тэргүүлсэн хэвээр байгаа бол МАК ХХК Таван Богд Группийг ардаа орхиж 3-рт бичигдсэн байна.

ТОП-20: Ашиг ➖, Орлого ➕ 

Үргэлжлүүлээд, ТОП-20 компанийн орлого өнгөрсөн жилээс 41% өсөж ₮28.6 их наядад хүрсэн ч ашиг нь 6.9% буурч ₮1.4 их наяд болжээ. Нөгөө талд татвар 50.9% өсөж ₮3.8 их наяд, хөрөнгө нь 9.7% буурч ₮11 их наядад хүрсэн аж.   

  • 🧮 5 жилийн өмнөхөөс:Харин тус үзүүлэлтүүдийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад, тэдний ашиг 33%, орлого нь 46.7% тус тус өссөн бол татвар 2.3%, хөрөнгө нь 2.3 дахин буурсан байна. 2019 оны ТОП-20-д Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар Төмөр Зам ХНН, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК багтаж байсан гэхээр хөрөнгө нь тийм данхгар байсанд гайхах зүйлгүй. 

Эцэст нь… ТОП-100 компанийн өнгө нэг иймэрхүү. 2019 онд цойлж байсан төрийн өмчит компаниудын бараа сураг нь ч харагдсангүй. Төрийн оролцоо их байх тусам засаглал сул, орлого, зарлагын тэнцэл нь яажгий явсаар байвал ингээд цаг хугацааны аясаар замхраад алга болдог байх нь. Харамсалтай…  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.