
Хэрэв одоогоос 10 жилийн өмнө хүмүүс жимсний дурлал, романс, драмаг ямар ч мэдээ, эрүүл мэндийн зөвлөгөөнөөс илүү таашааж үзнэ гэж хэлсэн бол хэлсэн хүн нь асар тэнэг харагдах нь лавтай. Гэтэл 2026 онд энэ бүхэн жинхэнээсээ болж байна. Тэр байтугай “niche” зах зээл ч гэгдэж байна.
🍎💘 Жимсний романс
Сүүлийн үед TikTok дээр бөөн ярьдаг жимснүүд гэнэтхэн гарч ирээд эрүүл мэндийн зөвлөгөө, өдөр тутмын хэрэгцээт “hack”, бүр мини драмад тоглож хандалтыг ч хангалттай авах болов. Энэ дундаас “Love Island” хэмээх TikTok хаяг 9 өдрийн дотор 3 сая дагагч, 15 сая үзэлт авч бараг л TikTok-н бүх цаг үеийн дээд амжилт тогтоох шахав.
🫣 Бурхад лав галзуурсан байх гэдэг шиг…
Хачин жигтэй жимснүүд яагаад ийм хурдтай алдаршиж байгаа шалтгаан нь тухайн контентын хэлбэр нь алгоримтын таашаахуйц буюу дүрүүд нь этгээд, сонин, хүний анхаарлыг шууд татахуйц байхаар дүрслэгдсэн явдал. Мөн бичлэгүүд нь асар богино хэр нь цуврал маягаар үргэлжилж байгаа нь хүний анхаарлыг соронзон мэт татах гол шалтгаан болж буй.
❌ Сөрөг тал
Хүнд нь тааруулна гэдэг шиг орчин үеийн хүний анхаарал төвлөрөл ердөө 47 секунд хүртэл буураад буй. 20 жилийн өмнө бид ядаж л дэлгэц дээр 2 минут 30 секунд 1 контент уншаад, хараад сууж чаддаг байв. Дэлхийн хамгийн өндөр хандалттай YouTube сувгуудын 1 Cocomelon-н амжилтын ард ч хүүхдүүдийг хурц тод өнгө, 3-4 секундэд солигддог дүрслэлээр татах стратеги байсан бол одоо насанд хүрэгчид мөн адилхан стратегид унаж байгаа юм байна даа. Урлаг, уран дүрслэл, контентын чанар гэх зүйлийн талаар ярих ч хэрэггүй болж…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.