Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Үүнд стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20%-иас дээшгүйг аливаа этгээд дангаар эзэмшихийг хориглохоор тусгасныг 34% болгон өөрчлөх тухай яригдаж буй. Ер нь юу болох гээд байна?
Нэгд долоо
Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10%-иас доошгүйг МХБ (MSE)-ээр нээлттэй арилжаалах үүрэг хүлээж буй.
Зөв шийдэл мөн үү?
Олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл тухайн төсөлд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох нь асуудалтай болж эхлэх юм. Түүнчлэн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй удах эрсдэл үүсэж магадгүй нөхцөлд хүрч болзошгүй.
Эцэст нь… Баялгийн сангийн одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байгаа. Дээрээс нь хэд хэдэн учир дутагдалтай заалтууд байсаар байтал эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Юу л болох бол доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.