• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 19, 2024
Улс төр

Үндэсний баялгийн сан ба стратегийн ордууд

yld
С.Ангирмаа
4 сарын 19, 2024
4 сарын 19, 2024

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Үүнд стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20%-иас дээшгүйг аливаа этгээд дангаар эзэмшихийг хориглохоор тусгасныг 34% болгон өөрчлөх тухай яригдаж буй. Ер нь юу болох гээд байна?   

Нэгд долоо

Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль зэрэг 7 хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10%-иас доошгүйг МХБ (MSE)-ээр нээлттэй арилжаалах үүрэг хүлээж буй. 

  • Түүнчлэн: Стратегийн ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34%-тай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заажээ. Нэг ёсондоо стратегийн ордын үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч компани, хувь хүн, төр болон олон нийт оролцох нөхцөл байдал үүсэхээр байна.

Зөв шийдэл мөн үү?

Олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл тухайн төсөлд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох нь асуудалтай болж эхлэх юм. Түүнчлэн уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй удах эрсдэл үүсэж магадгүй нөхцөлд хүрч болзошгүй.  

  • Бодит жишээ: Оюу толгойн 34%-ийн төр эзэмшдэг. ЗГ болон Оюу толгойн татварын маргаан одоо ч эцэслэгдээгүй байгаа. Гэтэл төр нийт 16 стратегийн орд тус бүрийн 34%-ийг эзэмшдэг болно гэвэл удирдлага, зохицуулалтын асуудал сөхөгдөнө.
  • Уг нь бол: Уул уурхайн төслийн хайгуул, олборлолтын эхний үе шатанд оролцогч талуудын цар хүрээ бага байх нь шийдвэр гаргах үйл явцыг хурдасгана. Тиймээс томоохон уул уурхайн төслийн оролцогч талуудыг цөөн байлгаж, оновчтой зохицуулалт хийх замаар АМНАТ-ийг баялгийн санд төвлөрүүлэх байдлаар үр өгөөжийг бий болгох нь чухал.

Эцэст нь… Баялгийн сангийн одоо байгаа хуулийн төсөлд ил тод байдал, хариуцлага, хөрөнгийн удирдлагад тавигдах шаардлага зэрэг нь тодорхойгүй байгаа. Дээрээс нь хэд хэдэн учир дутагдалтай заалтууд байсаар байтал эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Юу л болох бол доо. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.