Монголын хүнсний үйлдвэрлэлд шинэ стандарт тогтоож, олон улсад чанараа батлан харуулж буй “Очирдагинас” ХХК нь дотооддоо үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, олон улсад Монгол амтыг тунхаглах түүхэн амжилтуудыг бүтээсээр байна.
Энэ сард “Очирдагинас” ХХК Германы 180 жилийн түүхтэй Seydelmann үйлдвэрийн K504 вакум куттер төхөөрөмжийг үйлдвэртээ амжилттай суурилуулжээ. Тус куттер нь нэг удаад 500 кг бүтээгдэхүүн найруулах хүчин чадалтай, уураар чанах, хөргөх, температурын хяналтын автомат горимтой гэхчлэн өндөр үзүүлэлтүүдийг цогцлоосон.
Тодруулбал, 500 кг гэдэг нь ойролцоогоор 25 хонины мах эсвэл 4 үхрийн мах багтах багтаамжтай. Ийм хэмжээний хүчин чадалтай төхөөрөмж Монголд анх удаа суурилагдсан нь “Очирдагинас” ХХК-ийн үйлдвэрлэлийн найрлагын цехийн хүчин чадлыг 2.5 дахин өсгөж, үйлдвэрийн нийт чадамжийг өдөрт 30-40 тн болгожээ. Энэ нь зөвхөн технологийн дэвшил бус, монгол амтыг тогтвортой, стандартын дагуу үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж буй томоохон алхам юм.
Цаашлаад, Германы Франкфуртад 3 жил тутам зохион байгуулагддаг хүнсний салбарын нэр хүндтэй "IFFA 2025" олон улсын үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь Монгол Улсаа төлөөлөн оролцож, 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ 9 алтан медаль хүртэн, “Хүндэтгэлийн цом”-ын эзэн болжээ.
IFFA үзэсгэлэн нь хүнсний салбарын “Олимп” хэмээн нэрлэгддэг, 80 гаруй орны шилдэг үйлдвэрлэгчид өрсөлддөг тайз бөгөөд бүтээгдэхүүн бүрийг амт, бүтэц, гадаад төрх, боловсруулалтын технологи, аюулгүй байдлаар нарийн мэргэжлийн шүүгчид үнэлдэг. Энэ өндөр шалгуурт Монгол бүтээгдэхүүн амжилттай тэнцсэн нь “Очирдагинас” ХХК-ийн тасралтгүй хөгжлийн бодлого, технологийн шинэчлэл, багийн нэгдмэл ажлын бодит үр дүн юм.
2016 онд анх IFFA-д оролцохдоо 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан “Очирдагинас” өнөөдөр дэлхийн тавцанд Монгол амтыг үнэлүүлж, олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэнд болон хөгжжээ.
Эх сурвалж: “Очирдагинас” ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.