Энэ онд бодлогын хүүг 5 удаа нэмэгдүүлж 13%-д хүргээд байгаа билээ. Тэгвэл энэ нь та бидний амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Бодлогын хүүгийн нөлөө
Энэ оны эхээр инфляц 14.6%-д хүрсэн. Тиймээс Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж, 6% байсан бодлогын хүүгээ 2.2 дахин нэмэгдүүлээд байна. Үүний нөлөөллийг харвал,
Бай оногдсонгүй
Гэхдээ бодлогын хүүг нэмсэн гол зорилго нь инфляцыг онилсон ч байгаа сайн оноогүй л байна. Инфляц 14.5% буюу зорилтот хэмжээнээс 2.4 дахин өндөр хэвээр. Түүнчлэн бодлогын хүү өссөн ч төгрөгийн ханш долларын эсрэг оны эхнээс 20.5% сулрав.
Эцэст нь... Америк ч гэсэн энэ жил бодлогын хүүгээ 7 удаа өсгөсөн. Ингэснээр тэдний 9.1%-д хүрээд байсан инфляцын түвшин 7.1% болтлоо буурсан. Харин манайд бол бодлогын хүү нэмэгдсэнээр инфляц хазаарлагдахаасаа илүү эдийн засаг л удааширч байна. Учир нь манайд бодлогын хүүгийн нөлөө тийм ч хурдан нөлөөлдөггүй. Ирэх оны эхээр л зах зээлд бүрэн мэдэгдэх болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.